JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Энэ сарын 17-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны эхний азтан тодрох билээ.

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга:

Тухайн иргэдийн гарт байгаа сугалааны найман оронтой тооны арын оронгоос эхлэн тааруулж харах хэрэгтэй.

  • Арын ГУРВАН орон таарвал иргэд ямартай ч 20 мянган төгрөгний эзэн болох нь гэж бодох хэрэгтэй. Харин таараагүй тохиолдолд энэ удаа хонжвор хожих найдваргүй гэсэн үг.
  • Арын ДӨРВӨН орон таарвал 100 мянга,
  • ТАВАН орон таарвал 500 мянга,
  • ЗУРГААН орон таарвал 4 сая,
  • ДОЛООН орон таарвал 7 сая,
  • НАЙМАН орон таарвал 100 сая төгрөг хожно.

Супер азтан болох 100 сая төгрөгийг найман орон нь бүгд таарсан нэг хүн л хожих боломжтой. Ингээд сугалааны дугаар нь таарсан тохиолдолд баримтныхаа дугаарыг гурван сарын хугацаанд багтаан ebarimt.mn сайтад бүртгүүлнэ.

Улмаар тухайн иргэний хонжвор нь автоматаар данс руу нь шилжин орох юм.

Хэрэгцээт холбоос