JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Захиргааны хэлтсийн чиг үүрэг нь татварын газрын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, байгууллагын ил тод байдлыг ханган ажиллах, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, төсөв хөрөнгийг төлөвлөн, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг хууль, журмын дагуу явуулах, нийслэлийн дүүргийн татварын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж үр дүнг удирдлагад тайлагнах, чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Нэг. Орлогын бүртгэлийн ажлын чиг үүрэг

  1. Банкан дахь харилцах дансны өдрийн орлогын хуулгыг боловсруулан шивж, татварын орлогын мэдээг хугацаанд нь үнэн зөв гаргаж мэдээлэх, дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй орон нутгийн орлогын тулгалтыг сар, улирал, жилээр хийх;
  2. Мэдээллийн санд шивэгдсэн тодорхойгүй болон бусад орлогыг зохих журмын дагуу өргөдөл нотлох баримттай хүлээн авч залруулах;
  3. Татварын орлогын баримтыг архивын нэгжийн шаардлага хангуулан үдэж архивлах;
  4. Сарын, улирлын, жилийн эцсийн мэдээ тайлан гаргах.

Хоёр. Мэдээллийн ажлын чиг үүрэг

  1. Хэлтсийн үйл ажиллагааны стандартын биелэлтийг жил. улирлаар гарган хэлтсийн дарга болон тасгийн дарга нарт танилцуулан хагас жилийн болон жилийн эцсийн гүйцэтгэлийг ТЕГазарт хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд байцаагч бүрээр стандарт тооцох;
  2. Мэдээллийн санд үүсгэгдсэн мэдээллүүдэд ерөнхий хяналт тавих (мянгачлаагүй тайлан, огноогоор буруу орох, нэр Улсын бүртгэлийн оноосон нэр өгөх журмыг зөрчиж татварын бүртгэл дээр бүртгэгдсэн байх, галигийн алдаа, татвар төлөгчийн бүртгэлийн зарим цэс бөглөгдөөгүй байх, гадаад иргэдийг галиглаагүй бүртгэсэн байх, батлагдсан өр хөдлөх, зэрэг механик алдааг хянах) хэлтсийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч байх;
  3. Батлагдсан улс, орон нутгийн төлөвлөгөөний нэгтгэлийг шивэх, хураалт болон хүн амын тасгийн татвар төлөгчөөр задалсан төлөвлөгөө нэгтгэлтэйгээ таарч буй эсэхэд хяналт тавих;
  4. Мэдээллийн сан дахь татвар төлөгчдийн талаарх мэдээлэл, лавлагааг хуулийн дагуу холбогдох байгууллагуудад гаргаж өгөх;
  5. Жилийн эцсийн татварын үлдэгдэл батлахтай холбоотой мэдээллийн тасгийн хийх ажлыг гүйцэтгэх. Батлагдсан өрөнд өөрчлөлт ороход ТТХарилцах тасгийн өр хариуцсан байцаагчтай улирал бүр тулгалт хийж, хяналт тавих;
  6. Мэдээллийн сан хяналттай холбоотой бусад нэмэлт ажил, мөн татварын программын хэрэглээний талаарх сургалтыг хэрэглэгчдэд заах;
  7. Мэдээллийн сан явуулах /одоогийн байдлаар сард 2 удаа/;
  8. Мэдээллийн сангаас судалгаанд ашиглагдах мэдээллийг гаргаж судалгааны байцаагчид өгөх. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн программ дээр байгаа хөрөнгө тэр үнэлгээгээрээ аж ахуй нэгжийн тайланд тайлагнасан эсэх;
  9. Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах талаарх санал бүртгэж, ТЕГ-т хүргүүлэх;
  10. ТЕГ-ын даргын 2011.06.30-ны 375 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албанд судалгааны ажил хийх, ашиглах журам”-ын дагуу судалгааг хийж, хадгалах, хүргүүлэх;
  11. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн судалгааг хэлтсийн хэмжээнд татварын төрөл тус бүрээр гаргаж, шинжилгээ хийж төлөвлөгөө биелэх прогноз гаргах;
  12. Татвар төлөгчийн мэдээллийн санг хамарсан татвар төлөгчдийн үйл ажиллагааны талаарх эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сүүлийн 5 жилээр зэрэгцүүлэн гаргасан судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгөх;
  13. Голлох үйл ажиллагааны чиглэлээр салбарласан судалгаа хийх;
  14. Татварын албаны үйл ажиллагаанд шаардлагатай бусад судалгаа, шинжилгээг хийх
  15. Удирдлага, холбогдох хэлтэс, тасгийг судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаарх мэдээллээр хангах;
  16. Холбогдох мэдээллийг ТЕГ, НТГ, бусад холбогдох байгууллагад хүргүүлэх;
  17. Статистикийн байгууллагатай мэдээлэл солилцох;
  18. Дээр дурдагдсан мэдээллийн эдийн засагчийн гаргаж өгсөн сангийн илэрхий зөрүүнд    дээр шинжилгээ судалгаа хийх;
  19. Зайлшгүй хяналтаар оруулах шаардлагатай зөрүүтэй мэдээлэлтэй татвар төлөгчийн судалгааг гаргах.

Гурав. Эрсдэлийн судалгаа, шинжилгээ, эрсдэлийн болон хөндлөнгийн мэдээллийн сангийн ажлын чиг үүрэг

  1. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тодорхой үзүүлэлтүүдээр статистик судалгаа, эрсдэлийн судалгаа хийх;
  2. Татвар төлөгчдийн өмнөх жилүүдийн эдийн засгийн гол үзүүлэлтүүд санхүүгийн болон татварын тайлан, холбогдох бусад мэдээлэлд тулгуурлан судалгаа хийх;
  3. Хөндлөнгийн мэдээллийн санд оруулах боломжгүй мэдээллүүдийг хүлээн авч боловсруулж эрсдэлийн шинжилгээ хийх;
  4. Татварын эрсдэлийн мэдээллийн сангийн бүрдэл, баяжилт, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллах.
  5. Татварын эрсдэлийн мэдээллийн сан, хөндлөнгийн мэдээллийн санг хэрхэн ашиглаж, баяжилт хийж байгаад хяналт шинжилгээ хийх.
  6. Хяналт шалгалтын байцаагчдыг эрсдэлийн мэдээллээр хангах;
  7. Эрсдэлийн үнэлгээг үндэслэн татварын хяналт шалгалт хийсэн талаар эрсдэлийн шинжилгээ хийх.
  8. Татварын албаны дотоод эрсдэлийг аргачлалын дагуу тооцох үйл ажиллагаанд хяналт тавих;
  9. Тандалт судалгаагаар олж тогтоосон мэдээллүүдийг боловсруулж эрсдэлийн мэдээллийн санд нэгтгэх, эрсдэлийн шинжилгээ хийх.
  10. Хөндлөнгийн мэдээллийн сангийн бүрдэлт, баяжилт, ашиглалтад хяналт тавих;
  11. Хөндлөнгийн мэдээллийн хэрэглэгчдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах.
  12. ТЕГ-аас гаргасан Татвар төлөгчийн талаархи хөндлөнгийн мэдээллийн ажлыг хэрэгжүүлэх журам болон бусад холбогдох хууль журмыг мөрдөж ажиллах;
  13. Тасгийн ахлах байцаагчийн зөвшөөрлөөр татварын байцаагчдын албан хэрэгцээнд шаардлагатай мэдээллийг маягтын дагуу гаргаж өгөх;

Дөрөв. Инженер, техник, технологийн ажлын чиг үүрэг

  1. Аймаг, дүүргийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шапгагдаж байгаа болон прокурорын байгууллагад хянагдаж байгаа татвар төлөхөөс зайлхийх гэмт хэрэг, анхан болон давж заалдах, хяналтын шатны иргэи, захиргаа, эрүүгийн хэргийн шүүхэд шилжсэн татварын хэрэг, маргаанд татварын албыг төлөөлж иргэний нэхэмжлэгч, хохирогч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож татварын албаны эрх ашгийг хамгаалах, энэ талаарх мэдээ, тайлан, судалгааг цаг тухайд нь гаргах;
  2. Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймаг, дүүргийн татварын албанд гаргаж өгөх аливаа мэдээ, тайлан, судалгаа, мэдээллийг цаг тухай бүрт гаргах, хүргүүлэх;
  3. Татварын төлөгч болон бусад байгууллагаас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар ирүүлсэн лавлагаа, асуулт хариултыг бүртгэх, сан үүсгэх, лавлагаа, хариултын төсөл бэлтгэх, удирдпагад танилцуулж шийдвэр гаргуулах;
  4. Аймаг, дүүргийн татварын хэлтсийн нууцын ажил болон татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаарх нууц мэдээллийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, шалгах баицаагчийг томилуулах, мэдээлэгчид хариу өгөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
  5. Аймаг, дүүргийн татварын хэлтсийн хэмжээнд Гэмт хэрэг зөрчпөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх Терроризмтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хангах ажлыг зохион байгуулах, мэдээ судалгаа гаргах, тайлан бичих, дээд байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх.

Тав. Хууль эрх зүин ажлын чиг үүрэг

  1. Аймаг, дүүргийн татварын хэлтэс, түүний дотоод бүтцийн тасаг, сумын татварын тасаг, сумын татварын улсын байцаагчаас Татварын болон бусад хууль топоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуулийн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслапцаа үзүүлэх;
  2. Аймаг, дүүргийн татварын хэлтсийн даргын тушаал, шийдвэрийг Монгол Улсын хуульд нийцүүлэх, тус албанаас боловсруулан гаргаж байгаа албан бичиг, гэрээ, эрх зүйн баримт бичгийн төслийг хуульд нийцүүлэх;
  3. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчилтэй, маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, засч сайжруулах, боловсронгуй болгох, хийдлийг арилгах болон зарим зүйл зааптад УДШ-ийн тайлбар гаргуулах талаар санал хүргүүлэх;
  4. Хууль эрх зүйн мэдээлэл, лавлагаа бүрдүүлж, Монгол Улсын хууль, Татварын хууль тогтоомж, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол, Сангийн яам, Татварын ерөнхий газрын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас баталж гаргасан хэм хэмжээ тогтоосон татвартай холбоотой актын нэгдсэн сан үүсгэх, түүний өөрчлөлт, хөдөлгөөнийг тогтмол хөтлөх, татварын алба, татварын улсын байцаагчдыг энэ төрлийн мэдээлэл, лавлагаагаар хангах;
  5. Аймаг, дүүргийн татварын хэлтсийн даргын дэргэдэх даргын зөвлөл, Ёс зүйн салбар хороо, Татварын маргаан таслах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хуульд нийцүүлэх, эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  6. Татварын ерөнхий хуулийн татвар ногдуулалт, төлөлт, хураалт болон хяналт шалгалтын процесс ажиллагаа / ажлын зураг авалт, үзлэг хийх, татварын өр төлбөрийг үл маргах журмаар болон татвар төлөгчийн цалин, хөлс бусад орлого, эд хөрөнгөнөөс гаргуулах, хөрөнгө битүүмжлэх, барьцаалах. түр хугацаагаар хураах, татвар төлөгч болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, акт, дүгнэлт, мэдэгдэл, мэдэгдэх хуудас, шаардлага, төлбөрийн хуудас, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл бичих, шүүхэд нэхэмжлэл, тайлбар гаргах, гэрч, хохирогч, хариуцагчаар оролцох гэх мэт /-нд мэргэжил арга зүйн туслалцаа. хуулийн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд биечлэн оролцох;
  7. Аймаг, дүүргийн татварын хэлтсийн хэмжээнд шүүхийн шийдвэртэй татварын өрийг барагдуулахад орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба болон шийдвэр гүйцэтгэгчтэй хуулийн хүрээнд бүхий л талаар хамтран ажиллах, энэ ажилд татварын алба, татварын улсын байцаагчдыг удирдлагаар хангах, мэдээ тайлан, судалгааг цаг тухайд гаргах, удирдлагыг мэдээллээр хангах,
  8. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хуулийн үндэслэлийг хянаж зөвлөгөө өгөх, энэ талаар бүртгэл хөтөлж, судалгаа хийх,
  9. Татвар төлөгчөөс татварын албанд захиргааны журмаар гаргасан гомдлыг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, шалгуулах, шийдвэр гаргуулах, биелэлтийг зохион байгуулах, хариу өгөх.

Зургаа. Төрийн захиргааны ажлын чиг үүрэг

  1. Аймгийн татварын албаны үйл ажиллагааг төрийн захиргаа, хүний нөөц, санхүү, архив, албан хэрэг хөтлөлт, аж ахуй, үйлчилгээний чиглэлээр мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах;
  2. Монгол Улсын хууль тогтоомж, дээд байгууллагуудын шийдвэр, ТЕГ-ын даргын тушаал, ЗД-ын захирамж, тушаал, шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх;
  3. Аймгийн татварын хэлтсийн даргаас ТЕГ-ын дарга, Аймгийн Засаг дарга, болон бусад албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
  4. Аймгийн татварын хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг нэгтгэх, үнэлж дүгнэх;
  5. Аймгийн татварын хэлтсийн ажилтнуудын ажлын сахилга бат, хариуцлага, ес зүйг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх;
  6. Аймгийн татварын хэлтсийн ажилтнууд болон татвар төлөгчдөөс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
  7. Архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөтөлж, тайлан, дүн мэдээг гарган, холбогдох байгууллагуудад хүргэх;
  8. Аймгийн татварын хэлтсийн төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчид, аймгийн татварын хэлтсийн дарга нарын “Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг гаргуулж авах, хадгалах, авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
  9. Татварын албаны ажилтнуудын ажлын сахилга бат, хариуцлага, бс зүйг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, татварын албаны хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
  10. Ажилтан, албан хаагчдын мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх, дотоод, гадаадын сургалт, семинарт хамруулах, гадаад харилцааг хөгжүүлэх;
  11. Ажилтан, албан хаагчдыг шагнал, урамшилд тодорхойлох, төрийн албан хаагчийн зэрэг дэв, цол олгох, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
  12. Ажилтан, албан хаагчдын цалин хөлс, үр дүнгийн урамшууллыг тооцож олгох, ажиллах нөхцөлийг хангах, сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
  13. Аймгийн татварын хэлтсийн жилийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, санхүүгийн тайланг нэгтгэн гаргах;
  14. Аймгийн татварын хэлтсийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх, төсөвт хөрөнгийн зарцуулалт, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад бүртгэлээр хяналт тавих;
  15. Татварын хэлтсийн үнэт цаас, маягтын олголт, зарцуулалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих;
  16. Байгууллагын тохижилт, засвар, үйлчилгээг зохион байгуулах, хууль тогтоомжийн дагуу шинээр эд хөрөнгө худалдан авах

 

Хэрэгцээт холбоос