Бүтэц зохион байгуулалт
2010 оны 1-р сарын 07, Пүрэв гариг, 00:54

 

Манай эрхэм зорилго

         Монгол Улсын Татварын Ерөнхий хуульд заасан Үндэсний Татварын албаны үндсэн чиг үүргийг ханган биелүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хамгийн оновчтой, ашигтайгаар зохион байгуулахад оршино. Үйл ажиллагааны зарчим Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчим баримтална.

Үйл ажиллагааны зарчим

         Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчим баримтална.

Нийтлэг чиг үүрэг

          Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.

Бидний тухай товчхон

          Тус татварын хэлтэс нь Монгол улсын засаг , захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот тогтоолын дагуу 1992 оны 10 дугаар сарын 01-нд 3 тасаг, татварын улсын 30 байцаагч,

 

 

оператор, нягтлан бодогч, жолооч, нярав тус бүр нэгтэйгээр анх ажиллаж эхэлсэн бол одоо татвар хураалтын,татварын хяналт шалгалтын, хувь хүний орлогын албан татварын , мэдээлэл боловсруулалт статистикийн, нэг цэгийн үйлчилгээний гэсэн 5 тасаг болон захиргаа аж ахуй үйлчилгээний хэсэгт нийтдээ татварын улсын байцаагч 71 , хураагч 4, татварын орон тооны бус 10 байцаагч, үйлчилгээний 9 ажилтан, нийт 95 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ажиллагсадын 66 хувийг эмэгтэйчүүд, 34 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд ажиллагсадын дундаж нас 34, татварын улсын байцаагчдын 97.8 хувь нь дээд боловсролтой нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч 7, магистрийн зэрэг цолтой татварын улсын байцаагч 11 ажиллаж байна.

 

 

Манай хамт олны дотроос “Алтан гадас” одонгоор 1, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр-16, Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр -6 хүн шагнагдсан байна. Хэлтсийн хамт олон татварын бааз суурийг өргөтгөн, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хяналт шалгалтын үр өгөөжийг дээшлүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх сургалт сурталчилгааг сайжруулахад гол ажлаа чиглүүлэн ажилласны дүнд сүүлийн 5 жил дараалан төсвийн орлогын төлөвлөгөөг 102.7-116.4 хувиар давуулан биелүүлж ирлээ.

Тус татварын хэлтэс нь анх байгуулагдахдаа 1881 аж ахуйн нэгж байгууллага харилцагчаар бүртгэн авч байсан бол татвар төлөгчдийн бааз суурь жилээс жил өсөн нэмэгдэж 53856 гаруй харилцагчтай боллоо. Манай хэлтэстэй харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудаас Найдвартай татвар төлөгч” хаягаар “Монголиан транспорт тийм” ХХК, “Геологийн төв лабаротори” ТӨУҮГ “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээгээр “Илч хангай”ХХК, “Анунгоо” ХХК, ”Моноскосметик” ХХК,”Талх чихэр”ХК, “Сонгинохангай” ХХК, Бамбууш ХХК зэрэг олон арван аж ахуйн нэгж байгууллагууд шагнагдаад байна.

 

Бүтэц, зохион байгуулалт

 

Сурталчилгаа


Get the Flash Player to see this player.

Танд хэрэгтэй

ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт 2014
Дэлгэрэнгүй харах /Татаж авах/
ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтийн маягт 2014
Дэлгэрэнгүй харах /Татаж авах/
Нийтлэг асуулт, хариулт

Та татварын албанаас төрийн үйлчилгээг авахдаа авлига, хээл хахууль өгч байсан бол тэр нь дараахи үйлчилгээний чиглэлүүдээс аль болохыг сонгоно уу! Таныг үнэн зөв санал өгч бидний ажилд тусална гэдэгт итгэж байна.

Нэр
И-мэйл
Гарчиг
Таны санал

Татварынхан энэ сард

Харилцах хаяг

Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

Нийслэлийн Татварын Газар

Улаанбаатар хот-210646
Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1

Утас: 976-11-312208
Факс: 976-11-310635
Цахим шуудан: niislel@mta.mn
Вэб хуудас: http://www.nta.mn