JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

НӨАТ-ын урамшууллын ebarimt сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад Гааль, Татварын Ерөнхий газраас батламж гардуулж өглөө. Энэ удаад 20 сая төгрөгийн гурав, дөрвөн сая төгрөгийн есөн азтан тодорсон байна.

ГТЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн дарга Р.Отгонтулга “НӨАТ-ын хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа сугалааны 13 дахь удаагийн тохирол амжилттай явагдаж 20 сая төгрөгийн гурван азтан тодорсон байгаа. Гурван хүн 20 сая төгрөгийн болзлыг хангаж байна гэдэг нь иргэд идэвхтэй оролцож байгааг харуулж байгаа хэрэг юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 13 удаагийн сугалаанд 42,000 мянган иргэн баримтаараа сугалаанд хонжвор хожсон байгаа. Баталгаажуулсан баримтаар 20, 100 мянган төгрөг хожсон хэр нь дансаа тохируулаагүйгээс болоод 4,000 орчим иргэн хонжворын мөнгөө дансандаа авч чадаагүй байгаа. Тэр хүмүүс ebarimt.mn хаяг руу орж дансны мэдээллээ шалгах шаардлагатай” гэлээ. 

 

Энэ удаагийн 20 сая төгрөгийн азтанаар тодорсон гурван хүний нэг нь найман настай Э.Энхлэн охин байв. Тэрбээр 1,410 төгрөгөөр талх, 160 төгрөгөөр кофе мөн элэгний нухаш худалдан аваад 20 сая төгрөгийн азтан болжээ. 

Мөн дөрвөн сая төгрөг хожсон Р.Гантулга 10 мянган төгрөгөөр машиндаа бензин хийгээд азтан болсон байна. 

Энэ онд нийт 18 удаа сугалааны тохирол явагдах бөгөөд үлдсэн таван тохиролд иргэдийг идэвхтэй оролцохыг ГТЕГ-аас уриаллаа.

Эх сурвалж: http://www.ikon.mn/

Хэрэгцээт холбоос