JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төв дээр 2016 оны 01 сарын 04-ний өдөр байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн салбаруудыг 2016 оны 04 сарын 18-ны өдөр Мишээл экспо, Драгон төвүүд дээр нээсэн ба Нийслэлийн татварын газраас татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад дараах үйлчилгээг үзүүлж байна.

 

Үүнд:
Татвар төлөгчөөр бүртгэх (иргэн, аж ахуйн нэгж байгууллага)
Татвар төлөгчдөд лавлагаа тодорхойлолт гаргаж өгөх
Татвар төлөгчид код олгох
Татварын хуулиар зөвлөгөө өгөх
Татварын хууль тогтоомжийг сурталчлах, мэдээллээр хангах
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах
Агаарын бохирдлын төлбөр хураах
Авто зам ашигласны төлбөр хураах
Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Зөвлөгөө мэдээлэл өгөх

Драгон төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

  

Мишээл экспо дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо
Дүнжингарав худалдааны төвийн D2 блок
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/
Холбоо барих утас: 75751200

Улаанбаатар хот Хан-уул дүүрэг 2 дугаар хороо
Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б блок
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Мишээл салбар/
Холбоо барих утас: 75851200

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо
Драгон төвийн зүүн жигүүр
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Драгон салбар/
Холбоо барих утас: 75771200

Лавлагаа мэдээлэл өгөх утас: 1800-1200
Өргөдөл, гомдол хүлээн авах утас: 1800-1200
Амралтын өдрүүдэд өргөдөл, гомдол хүлээн авах утас: 1900-1199
Өргөдөл, гомдол хүлээн авах цахим хаяг: www.ub1200.mn
Өргөдөл, гомдол хүлээн авах гар утасны аппликэйшн: Smart UB, Clean UB
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/www.ulaanbaatar.mn?fref=ts

Хэрэгцээт холбоос