Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх ажил эхэллээ.
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 10:51

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууц оюутны сургалтын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх ажил эхлээд байна.

 

УИХ-аар шинэчилэгдэн батлагдаж 2007 оноос хэрэгжиж эхэлсэн ХХОАТ-ын тухай хуулиар татвар төлөгч иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нилээд өргөжүүлж, уг хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан иргэдийн татварын буцаан олголтыг 2009 оноос эхлэн олгож эхэлсэн.

 

Энэхүү буцаан олголт нь төрд төлсөн татварынхаа үр дүнг татвар төлөгч иргэн бодитойгоор буцаан хүргэж байгаа нэн чухал арга хэмжээ гэж Нийслэлийн татварын газар үзэж, энэхүү ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажилласан.

 

Нийслэл дүүргийн татварын албад нь татвар төлөгч иргэдээс ирүүлсэн татварын тайланг хүлээн авч, хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах болон буцаан олголт авах эсэхийг тогтоож, төрийн сангаар дамжуулан жилд 1 удаа олгох ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг. 2008 оны татварын тайлангаар 2009 онд нийслэлийн хэмжээнд 5400 татвар төлөгч 1.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж, буцаан олголтоо аваад байна.

 

Энэхүү ажлыг журамд заасан хугацаанд багтаан шуурхай шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн татварын газар дээр дүүрэг бүрээс 2-3 татварын улсын байцаагчийг татан ажиллуулж байна.

 

Сурталчилгаа


Get the Flash Player to see this player.

Танд хэрэгтэй

ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт 2014
Дэлгэрэнгүй харах /Татаж авах/
ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтийн маягт 2014
Дэлгэрэнгүй харах /Татаж авах/
Нийтлэг асуулт, хариулт

Та татварын албанаас төрийн үйлчилгээг авахдаа авлига, хээл хахууль өгч байсан бол тэр нь дараахи үйлчилгээний чиглэлүүдээс аль болохыг сонгоно уу! Таныг үнэн зөв санал өгч бидний ажилд тусална гэдэгт итгэж байна.

Нэр
И-мэйл
Гарчиг
Таны санал

Татварынхан энэ сард

Харилцах хаяг

Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

Нийслэлийн Татварын Газар

Улаанбаатар хот-210646
Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1

Утас: 976-11-312208
Факс: 976-11-310635
Цахим шуудан: niislel@mta.mn
Вэб хуудас: http://www.nta.mn