JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Эрсдэл, статистикийн хэлтсийн чиг үүрэг нь нийслэлийн хэмжээнд татварын эрсдлийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөлт, эрсдлийн дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулалт, статистикийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Эрсдэл, статистикийн хэлтсийн чиг үүрэг

  1. Татварын албаны гадаад болон дотоод эрсдэлийн удирдлагын стратегийг тодорхойлж, мэдээлэл боловсруулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрсдэлийн шалгуур үзүүлэлтүүд, арга зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
  2. Эрсдэлийн төрөлжсөн судалгаа, дүн шинжилгээ хийн, үр дүнг тооцон эрсдэлийн удирдлагад суурилсан татварын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  3. Татварын харилцаанд оролцогч татвар төлөгчдийн хууль хэрэгжүүлж буй түвшинг тодорхойлж ангилах, эрсдэлийн мэдээллийн санг үүсгэх, баяжуулах, харьяа нэгжийг мэдээллээр хангах, өндөр эрсдэлтэй татвар төлөгчдийг татварын хяналт шалгалтад хамруулах;
  4. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог татварын албаны бүхий л түвшинд нэвтрүүлж, далд эдийн засгаас бий болсон нуугдмал орлогыг ил болгох, түүний дагуу бодлого боловсруулан, хэрэгжүүлэх;
  5. Төрийн болон төрийн бус байгууллага, гадаад худалдаа эрхлэгчид болон татвар төлөгч нартай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагаандаа ашиглан хөндлөнгийн мэдээллийн сан бүрдүүлэх;
  6. Татварын харилцаанд оролцогчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар бусад нэгжүүдтэй хамтарч ажиллах;
  7. Татварын улсын байцаагчдыг эрсдэлийн удирдлагын чиглэлээр сургах, мэргэшүүлэх;
  8. Татварын хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчдийг эрсдэлээр ангилан төлөвлөгөө боловсруулж, хяналт шалгалтад шилжүүлэх, тайлант хугацааны зөрчлийн мэдээллийг гарган, ногдуулалтын хяналтад шилжүүлэх, татварын хяналт шалгалтын болон ногдуулалтын хяналтын ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх.

 

 

Хэрэгцээт холбоос