JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

 1.   Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 /татаж авах холбоос/ маягтаар бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж очно:

    • Иргэний үнэмлэхийн хуулбар
    • Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
    • Цээж зураг /3х4/ 2 хувь

2.  Татварын алба бүртгэлийн мэдээллийг үндэслэн хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ буюу “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” -г олгоно

Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг  зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.

Хэрэгцээт холбоос