JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн чиг үүрэг нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, татварын тайлан хүлээн авч татварын ногдуулалт хийх, тайланд боловсруулалт хийх, цахим тайлан, төлбөр тооцоог нэвтрүүлэх, татвар төлөгчдөд сургалт, сурталчилгаа, таниулах, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Нэг. Татвар төлөгчийн бүртгэлийн ажлын чиг үүрэг

  1. Татвар төлөгчийг бүртгэж, бүртгэлийн өөрчлөлт, хасалтыг тухай бүр нь хууль журамд заасны дагуу хийж. мэдээ мэдээллийг гарган, хяналт тавьж ажиллах;

  2. Бүх төрлийн татвар төлөгчийг бүртгэх үед гэрчилгээг олгох, татвар төлөгчөөс хасагдах тохиолдолд гэрчилгээг хураан авах;

  3. Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн боловч татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, хаяг байршилдаа байдагтүй, үйл ажиллагаа явуулж орлого олсон нь хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон татвар төлөгч хуулийн этгээд, иргэнийг эрэн сурвалжлах;

Хоёр. Сургалт, сурталчилгааны ажлын чиг үүрэг

  1. Татварын албаны бусад хэлтэс, тасаг, төр захиргааны болон төрийн бус байгууллагатай хамтарч болон дангаараа татвар төлөгчид татварын хууль тогтоомж сурталчилах хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан сургалт явуулж, судалгаа хийх;

  2. Татварын хууль тогтоомж, түүнд орсон өөрчлөлт, тайлангийн маягт, заавар,аргачлалыг сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг бүхий л мэдээллийн хэрэгсэл, бусад эх үүсвэрээр сурталчлан таниулах;

  3. Татвар төлөгч, оюутан, сурагчдын дунд хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний болон онол, практикийн бага хурал, уралдаан, тэмцээн зохион байгуулах;

  4. Татвар төлөгчийн телефон утас, албан бичгээр ирүүлсэн болон биечлэн ирж асууж сонирхсон татварын хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаатай холбоотой асуултад хуулийн хүрээнд үнэн зөв хариулт мэдээлэл өгөх;

  5. Татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэл, татвар төлөгчдөөс ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн, судалгаа хийж удирдлагад санал хүргүүлэх;

  6. Татварын хууль тогтоомжийн дагуу батлагдсан маягт, зааврыг хэвлэх, гарын авлага, сургалт, сурталчилгааны материалын эх загвар боловсруулах, хэвлүүлж нийтийн хүртээл болгох.

Гурав. Татварын ногдуулалтын хяналтын ажлын чиг үүрэг

а/ Тайлан хүлээн авах

  1. Татвар төлөгчийн илгээсэн татварын бүх төрлийн тайланг сар, улирал, жилээр цахимаар болон цаасан хэлбэрээр хүлээн авах;\

  2. Цахимаар ирүүлсэн тайланг цаасан хэлбэрээр гаргуулан авах;

  3. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалын бүрдлийг шалган хүлээн авах;

  4. Татварын зөвлөгөө өгөх;

  5. Татвар төлөгчид тодорхойлолт гаргаж өгөх үйлчилгээг үзүүлэх;.

  6. Татвар төлөгчийн хувийн хэргийн баяжилтыг хийх.

б/ Ногдуулалтын хяналт

  1. Татвар төлөгчийн цаасаар болон цахимаар ирүүлсэн татварын тайланд хөндлөнгийн мэдээлэл, өмнө ирүүлсэн татварын тайлангийн мэдээллийг ашиглан хяналт хийж, зөрчилтэй тайланг засварлан үнэн зөв болгох шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэх;

  2. Татварын тайлангийн ногдлыг татвар хураалт, мэдээлэл статистик болон холбогдох бусад нэгжтэй хамтран баталгаажуулж, татвар хураалтад шилжүүлэх;

  3. Татварын тайлан ирүүлдэггүй анх бүртгүүлсэн хаяг байршилдаа байдаггүй татвар төлөгчийг эрэн сурвалжлах, дуудан ирүүлж татварын тайланг гаргуулах;

  4. Зөрчилтэй тайланг засварлаж ирүүлэх шаардлагыг биелүүлээгүй, тайлангаар татварын ногдуулалтыг дутуу хийсэн нь хяналтаар тогтоогдсон татвар төлөгчид татварын ногдуулалт хийн, татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн баталгаажуулж татвар хураалтад шилжүүлэх;

  5. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг хянан, нэгтгэж шийдвэрлүүлэх;

Хэрэгцээт холбоос