JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татвар төлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага

Зөрчлийн хэлбэр

Хүлээлгэх хариуцлага

Татвар төлөгч татварын албанд бүртгүүлээгүй, татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй

Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварыг хугацаанд нь төлөөгүй бол

Төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн зөрчилд Засгийн газраас баталсан хувиар алданги тооцох бөгөөд 2014 онд тооцох алдангийн хувь хэмжээг 0,051 хувиар тогтоосон.

Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан бол

Татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

 

Хэрэгцээт холбоос