JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

   Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

  Энэхүү санамж бичгийн зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн хууль хэрэгжилтийн байдалд хамтран хяналт тавих, “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хууль болон бусад татварын хуулийн хэрэгжилтийг хангах,  цахим төлбөрийн баримтын системд /ebarimt/ холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр хамтран ажиллах ажээ.

   НЗДТГ нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, ялангуяа томоохон төвлөрсөн зах, худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчид Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдалд хяналт тавих, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхэд нийслэлийн харьяа дүүрэг, төр захиргааны болон хууль хяналтын байгууллагыг үүрэгжүүлэн хамтран оролцуулах юм.


  Хуулийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчийн орлогыг үнэн зөв тодорхойлох зорилгоор НЗДТГ-аас хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, ажлын байрны дүгнэлт гаргах, худалдаа үйлчилгээний гэрээ байгуулахад тавигдах шалгуур үзүүлэлтэд стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж,  постерминал машин хэрэглэдэг эсэх талаарх татварын албаны тодорхойлолтыг оруулах, нийслэл дүүргийн татварын албатай харилцан мэдээлэл солилцож, хамтарч ажиллах болно

 

 

Хэрэгцээт холбоос