JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татварын хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэг нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, татварын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Татварын хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэг

  1. Аймаг, дүүргийн хяналт шалгалтын тасгийн хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;

    Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах, уялдааг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам, заавар, зөвлөмж зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулахад оролцох;

  2. Татвар төлөгчдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэн, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;

  3. Татвар төлөхөөс зайлсхийн зугтаж буй татвар төлөгчийг болон далд эдийн засаг дахь нуугдмал орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг илрүүлэн татварт хамруулах;

  4. Татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, албан тушаалтны гомдол, мэдээлэл, хүсэлтээр хэлтсийн даргын шийдвэрээр шаардлагатай тохиолдолд комисс томилуулж хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах, оролцох;

  5. Татварын хяналт шалгалтын чиглэлээр хууль хяналт, бусад байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагааг зохион байгуулж, татварын улсын байцаагчийн маргаантай буюу хууль хяналт, бусад байгууллагаас хэрэгсэхгүй, хүчингүй болгосон акт, дүгнэлтэд дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээ авах;

  6. Татвар төлөгчидтэй холбоотой хөндлөнгийн мэдээлэл цуглуулж мэдээллийн санд бүртгүүлэн, мэдээллийг хяналт шалгалтад тогтмол ашиглах;

Хэрэгцээт холбоос