JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татварын албаны улсын байцаагчид олон улсын татварын ахисан шатны мэдлэг олгох “Олон улсын татварын асуудал, Үнэ шилжилтийн асуудал” сэдэвт тав хоногийн сургалтанд хамрагджээ. Энэхүү сургалт үнэ шилжүүлэлтийн олон улсын ойлголт, зарчим, Монгол улсын үнэ шилжилтийн дүрэм журам, давхар татварын гэрээ, татвараас зайлсхийх явдлаас сэргийлэх дүрмийг мөрдүүлэх гэсэн үндсэн асуудлын хүрээнд явагдсан байна. 

   Энэхүү сургалтыг ТЕГ-ын Сургалтын төв, олон улсын татвар, нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Прайс Вотер Күүпер (PwC) компанитай хамтран зохион байгуулсан байна. Монгол улсад тулгарч буй бодит кейсыг хэрхэн шийдвэрлэх талаарх практик мэдлэгийг олгож, мэргэшсэн татварын улсын байцаагч бэлтгэж байгаагаараа энэхүү сургалт ач холбогдолтой болж өнгөрлөө.

эх сурвалж:Татварын ерөнхий газар

Хэрэгцээт холбоос