JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 , 24.7-д заасны дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлт, ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасны дагуу орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг хүлээн авч дууссан бөгөөд энэхүү хуулийн хугацаанд нийт 35,329 иргэд хамрагдаж, 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголт эдлэхээр татварын албанд материалаа бүрдүүлж өгсөн байна.  Үүнээс:

  • ·        Эхний ээлжинд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт  эдлэх 11,371  иргэдийн 8.7 тэрбум төгрөгийн буцаан олголтын материалыг Нийслэлийн төрийн сангийн хэлтэст хүргүүлэн иргэдийн дансруу шилжүүлж эхэлсэн байна.
  • ·    Тайлан ирүүлсэн хугацаанаас хамааран дараагийн ээлжийн ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг  ирэх тавдугаар сард багтаан олгохоор ажиллаж байна.

Хэрэгцээт холбоос