JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Шинэчилсэн найруулгаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн орчин, зохицуулалттай болсон.

                        Монгол Улсын  Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д /...бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах програм хангамж бүхий тоног төхөөрөмжийг.../ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д /...Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх.../ гэж заасны дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт буюу хуулийн үйлчлэх хүрээнд үзүүлсэн үйлчилгээ, урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ногдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гаргах, төрийн бусад байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь иргэдэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай  төлбөрийн баримт өгөх үүрэгтэй юм.

Дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа хуулийн этгээд нь татвар ногдох орлогоос сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.

Хувь хүн нь олсон орлогоос албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ.

Иймд стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэж, татварыг хугацаанд нь тайлагнаж, төлөхгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Татварын ерөнхий хуульд хуульчилсан байдаг бөгөөд ийм төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, Монгол Улсын хууль, тогтоомж сахин биелүүлж ажиллахыг  зөвлөж байна.

 НТГ-ын ЭСХ

Хэрэгцээт холбоос