JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын тухай хуулийн дагуу 2016 оны тайланг баталгаажуулж, материалыг хүлээн авч дууссан. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нийт 35,303 иргэн 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар материалаа ирүүлсэн. 

Үүнээс:

·         Эхний нэг, хоёрдугаар ээлжинд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх 21,671  иргэдийн 16.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдэд олгосон.

·    Гуравдугаар ээлжний орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт  эдлэх 13,632  иргэдийн 9.1 тэрбум төгрөгийн буцаан олголтын жагсаалтыг Нийслэлийн төрийн сангийн хэлтэст хүргүүлэн, шалгагдаж байна.

 

Хөнгөлөлт чөлөөлөлтийн буцаан олголт авах иргэдийн нэрсийг www.mta.mn сайтад регистрээ оруулан шалгах хэлбэрээр байршуулсан.

Хэрэгцээт холбоос