JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Засгийн газрын 2017 оны 7 сарын 18-ны  өдрийн ээлжит хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Доржсүрэнгийн Занданбатыг томиллоо.

   ТЕГ-ын даргын ажлыг хүлээлцүүлэхээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн,  Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны холбогдох  удирдлагууд ирсэн бөгөөд ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, ТЗУГ-ын дарга Б.Алтансүх болон бусад газар, албад, нийслэл дүүргийн татварын хэлтсийн дарга нар оролцлоо.

   Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажил хүлээн авсан ТЕГ-ын шинэ даргад ажлын амжилт хүсч, татварын орлого, төлөвлөгөөг тогтмол биелүүлэн  хариуцлагатай ажиллахыг захилаа.

   Д.Занданбат нь тамгаа хүлээж авахдаа татварын албыг цаашид хөгжүүлэх, албаны тогтвортой үйл ажиллагаанд анхаарч, татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган ажиллана гэдгээ илэрхийллээ.

   ТЕГ-ын даргын ажлыг хүлээлцүүлсэний дараа тус газрын дэд дарга Б.Заяабал ТЕГ-ын газрын дарга, Нийслэл дүүргийн татварын газар, хэлтсийн  дарга нарыг танилцуулж, татварын албаны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгав.

Татварын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатын товч намтар:

                        Боловсрол

·         1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль

·         1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

                       Ажлын туршлага

 

·         1991-1996 онд Баянзvрх дvvргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.

·         1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч

·         2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга

·         2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга

·         2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга

·         2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга

·         2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

·         2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

 

·         2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч


 



Хэрэгцээт холбоос