JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

No automatic alt text available.

Татварын ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Компьютер, тоног төхөөрөмж, албан тасалгааны тавилга, цахилгаан бараа, эйркондейшн, автомашины зогсоолын хаалт нийлүүлэх тендерийн 

1-р багц: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх

2-р багц: Серверийн өрөөний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах

3-р багц: Албан конторын тавилга нийлүүлэх 

4-р багц: Эйркондейшн нийлүүлэх, суурилуулах 

5-р багц: Автомашины зогсоолын автомат хаалт нийлүүлэх, суурилуулах

6-р багц: Цайны газрын цахилгаан хэрэгсэл

7-р багц: Гал тогооны тавилга /шүүгээ/

8-р багц: Ус цэвэршүүлэгч аппарат нийлүүлэх зэрэг багцуудад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх бараа техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны 10.00 цагаас өмнө Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Татварын ерөнхий газар, өөрийн байр, 406 тоот өрөө, утас-318814 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                                    УБ хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 

                                   Татварын ерөнхий газар, өөрийн байр, 406 тоот өрөө, 

                                                                    утас-318814

 
 

Хэрэгцээт холбоос