JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөрөө амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан

30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасны дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг чөлөөлөхөд бүрдүүлэх баримтанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАД ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ И-БАРИМТААС ХЭВЛЭСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”, 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заасны дагуу хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтанд 
СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ И-БАРИМТААС ХЭВЛЭСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ тул та баримтаа заавал авсан байх хэрэгтэй.

Хэрэгцээт холбоос