JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Нийслэлийн татварын газар нь Монгол Улсын Засгийн газрын “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр /2014-2016/”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр /2013-2016/”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд 2016 онд орлого, татвараа үнэн зөв тодорхойлон тайлангаар ногдсон татвараа тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлж, төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан тухайн жилд татварын албанаас зохион байгуулж буй хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцож, хэрэгжүүлсэн, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, үйл ажиллагаандаа шинэ санаа, техник технологи ашигласан, шинээр ажлын байр нэмэгдүүлсэн, өмнө бий болгосон ажлын байрны тоог бууруулаагүй, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, /экспортыг дэмжсэн/ нийслэл Улаанбаатар хотын соёл, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллах зорилготойгоор Нийслэлийн шилдэг татвар төлөгчийг шалгаруулдаг.

Энэхүү журмын дагуу “Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, НӨАТУС-ийн баримт олгогч шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн” номинацид Таван богд”ХХК-ийг шалгаруулан, өргөмжлөл, дурсгалын зүйлсийг гардуулсан.

“Таван Богд”ХХК нь 2013 оны 3 дугаар сараас эхлэн автомашин үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч Toyota Motor Corporation-ийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллан, манай оронд ашиглахад тохирсон Toyota автомашиныг борлуулж байгаа ба 2015 оны 4 дүгээр сараас Toyota автомашины  оригинал сэлбэг, тос нийлүүлэх, засвар үйлчилгээг чанартай үзүүлэх зорилготой дэлхийн стандартад нийцсэн албан ёсны Засвар үйлчилгээний төвийг нээн үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна.

“Таван Богд”ХХК нь “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс И-баримтыг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ба 2016 онд зөвхөн автомашины худалдаагаар 770 ширхэг баримт хэвлэн, 120.3 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийж 2.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын бүртгэлийг хийсэн байна.

~Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж буй~
~~~~ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА~~~~

 

Хэрэгцээт холбоос