JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

 

"Татвар төлөгчдөд хууль журам мөрдүүлэх стратегиуд" сэдэвт говийн бүсийн сургалтыг Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулав.  Олон улсын валютын сан, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй уг сургалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн татварын албадын удирдлагататварын улсын /ахлах/  байцаагч нар хамрагдсан бөгөөд ОУВС болон ТЕГ хамтран хэрэгжүүлжбуй “Татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах нь”  төслийн хүрээнд Сегментийн ангилал, үйл ажиллагааны журам, сегментийн үйл ажиллагааны стартеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталсан Татварын Ерөнхийгазрын даргын 2017 оны 4 сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх асуудал зэрэг сэдвээр ОУВС-ийн суурин зөвлөх КейтКуйгли, ТЕГ-ын ТУХАГ-ын татварын улсын ахлах байцаагч Г.Гансүх, татварын улсын байцаагч С.Мөнхбаатар, С.Эрдэнэсувд, Б.Ариунчимэгнар сургалт хийлээ.

 

   Сургалтын үр дүнд татвар төлөгчийг сегментэд ангилах,  сегмент бүрийн эрсдэл болон онцлогт нийцсэн бодлого боловсруулан ажиллахчиглэл, аргачлал өгч, цаашид хамтран ажиллах, мэдээлэл солилцох, сегментийн бодлогыг тогтмолжуулах, үнэлгээний шалгуурынүзүүлэлтийг хэрхэн ойлгох талаар орон нутгийн татварын албад нэгдсэн ойлголттой болжээ.

 

Хэрэгцээт холбоос