JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

I.Монгол улсын засгийн газрын тогтоолоор 1990 онд Нийслэлийн санхүүгийн хэлтсийг санхүүгийн газар болгон өргөжүүлж, түүний бүрэлдэхүүнд татварын тасгийг ажиллуулж байгаад Монгол улсын Засгийн газрын 1992 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг дарга, Улсын албан татварын Ерөнхий газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн б/217/5 дугаар хамтарсан захирамж тушаалаар Улаанбаатар хотын албан татварын албыг, орлогын болон хяналт шалгалтын хэлтэс, мэдээллийн, тээвэр хяналтын тасагтайгаар дүүргүүдийн албан татварын хэлтсийг улсын үйлдвэрийн газрын орлогын тасаг, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуйн орлогын тасаг, бүртгэл мэдээллийн хэсэгтэй байхаар тогтоожээ.  

II. Монгол улсын засгийн газрын 1992 оны 25 дугаар захирамжаар Нийслэлийн засаг даргын дэргэд татварын алба байгуулсантай холбогдуулан Улаанбаатар хотын засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн б/216 дугаар захирамжаар Я.Аюушжав, Т.Тэрбиш, Ч.Поотой, Х.Төмөрбаатар, О.Замбага, Х.Сүрэнхүү, Ц.Уранчимэг, Л.Бадамцэцэг, Ц.Цэцэгмаа, С.Өтебай, Ц.Ишдорж,, С.Туул, О.Сэр-Од харыг 1992 оны 10-р сарын 1-ээр тасалбар болгон санхүүгийн газрын татварын газрын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Нийслэлийн засаг даргын дэргэдэх татварын албаны мэдэлд шилжүүлж энэхүү захирамжаар Онгоодой овогтой Сэр-Одыг 1992 оны 10-р сарын 1-ны өдрөөс Нийслэлийн засаг даргын дэргэдэх татварын албаны даргаар томилжээ.

III. Улаанбаатар хотын татварын албаны даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаалаар

 -Албан татварын албаны орлогын хэлтсийн даргаар улсын ахлах байцаагч Я.Аюушжав

  -Хяналт шалгалтын хэлтсийн даргаар улсын ахлах байцаагч Т.Тэрбиш

  -Бүртгэл мэдээллийн тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор Х.Сүрэнхүү

 -Тээвэр хяналтын тасгийн даргаар улсын ахлах байцаагч Ж.Баясгалан

  -Улсын байцаагчаар Ч.Поотой, С.Отебай, Ц.Ишдорж, С.Туул, Л.Бадамцэцэг, Х.Төмөрбаатар, Ц.Уранчимэг, Ц.Цэцэгмаа, О.Замбага нарыг томилж ийнхүү Нийслэлийн татварын газар 14 хүнтэйгээр анх байгуулагдаж 1992 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

IV. 1992 онд Монгол улсын татварын багц хуулиудыг батлан гаргаж, 1993 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлснээр   татварын одоогийн тогтолцооны эх үүсвэр бий болжээ.

V. Нийслэлийн татварын алба нь 1992 оноос эхлэн Нийслэлийн төвийн 6 дүүрэг, Багануур, Багахангай, Налайх, Жаргалант, Гачуурт, Туул дүүргүүдийн татварын хэлтсүүд, нийслэлийн татварын газраас бүрэлдэж, 1993 оны эцэст 385 байцаагч ажиллаж байв. Нийслэлийн татварын албаны дүүргүүдийн татварын хэлтсийн анхны дарга нар:

            1.Сүхбаатар дүүрэг    Я.Баттогтох

            2. Чингэлтэй дүүрэг    Б.Чүлтэмсүрэн

            3.Баянгол дүүрэг        О.Чимэд

            4.Баянзүрх дүүрэг      Д.Пүрэвсүрэн

            5.Хан-Уул дүүрэг        Т.Очирбат

            6.Сонгино хайрхан дүүрэг Ч.Санжхүү

            7. Багануур дүүрэг     Д.Оюунцэцэг

            8.Налайх дүүрэг         Б.Сайн-Амгалан

            9. Багахангай дүүрэг   Д.Цэрэндаш

            10. Жаргалант дүүрэг Н.Цэвэлсүрэн

            11. Гачуурт дүүрэг      Б.Гүррагчаа

            12. Туул дүүрэг           Г.Халзай

VI. Нийслэлийн татварын газарт  1994 оны 1 дүгээр сарын 1-нээс Хэрэг бүртгэх тасаг байгуулагджээ..

VII. 1995 оны УИХ-ын 16, Засгийн газрын 23, НИТ-ийн хурлын 13 дугаар тогтоолоор Гачуурт, Жаргалант, Туул дүүргүүд татан буугдаж,тосгоны зохион байгуулалтад орсон тул дээрхи 3 дүүргийн татварын хэлтсийг 1995 оны 3-р сарын 15-ны өдрөөс татан буулгаж байцаагчдыг нь Баянзүрх, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн татварын татварын хэлтсүүдэд шилжүүлсэн байна.

VIII. Нийслэлийн татварын газрын бүтэц зохион байгуулалт

  1992 .10.01 /анхны бүтэц/

            1.Газрын /татварын албаны/ дарга

            2.Орлогын хэлтэс

            3.Хяналт шалгалтын хэлтэс

            4.Бүртгэл мэдээллийн хэлтэс

            5.Тээврийн хяналтын хэлтэс

1994.03.01

1. Газрын дарга

2. Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс

3.Шалган байцаах хэлтэс

4.Мэдээлэл боловсруулалтын хэлтэс

5.Боловсон хүчин, дотоод хяналтын тасаг

6.Тээврийн хяналтын тасаг

7.Хэрэг бүртгэх тасаг

1997.04.01

             1.Газрын дарга

            2. Дэд дарга

            3.Хяналт шалгалтын хэлтэс

            4.татвар хураалт үйлчилгээний хэлтэс

            5.Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс

            6.Боловсон хүчин захиргааны хэлтэс

 2000.01.12.

            1.Газрын дарга

            2.Дэд дарга

            3.Татвар ногдуулалтын хэлтэс

            4.Татвар хураалтын хэлтэс

            5.Мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтэс

            6.Хянан байцаах хэлтэс /хяналт шалгалтын болон хэрэг бүртгэх тасагтай/

            7.Удирдлага нөөцийн хэлтэс

Албан тушаал

Нэрс

Томилсон

Чөлөөлсөн

огноо

Огноо

 

1

 

               Газрын дарга

 О.Сэр-Од

Ч.Ганболд

Х.Төмөрбаатар

С.Энхбаатар

  1992.10.01

  1996.09.07

   2000.01.21

   2000.09.07

 1996.09.07

  2000.01.21

  2000.09.07

 

2

 

              Татвар хураалт, үйлчилгээний хэлтсийн дарга

Я.Аюушжав

С.Туул

Х.Төмөрбаатар

Я.Аюушжав

  1992.10.01

  1994.03.01

  1994.10.05

  1997.01.01

  1994.03.01

  1994.10.05

  1997.01.01

 

 

3

 

              Хяналт шалгалтын хэлтсийн дарга

Т.Тэрбиш

Л.Намсрайжав

Х.Төмөрбаатар

Л.Намсрайжав

С.Лхагважав

  1992.10.01

  1995.11.01

  1997.0.01

  1998.03.05

   2000.10.27

 1995.05.25

 1997.01.01

 1998.02.20

 2000.10.27

 

4

 Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтсийн дарга

Х.Сүрэнхүү

Б.Төртогтох

  1992.10.01

  1996.09.23

 1996.09.23

 

5

 

 Боловсон хүчин захиргааны хэлтсийн дарга

Т.Ёндонжамц

Ж.Дулмаа

Т.Ёндонжамц

М.Гомбосүрэн

  1993.03.15

  1997.04.01

  1998.09.01

   2000.02.01

 1996.11.15

 1998.08.01

 2000.02.01

 

6

   Хэрэг бүртгэх тасгийн дарга

М.Гомбосүрэн

Г.Энхболд

  1994.01.01

  1999.06.01

 1995.03.31

 

7

        Тээврийн хяналтын тасгийн дарга

Ж.Баясгалан

   1991.11.01

 1995.03.31

 

8

 

         Татвар хураалтын  хэлтсийн дарга

 

     Ч.Цэндмаа

 

    2000.01.21

 

 

 

 

 2001 он-2004 он

  1. Газрын дарга
  2. Татвар хураалтын хэлтэс
  3. Хяналт шалгалтын хэлтэс
  4. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс
  5. Төрийн захиргаа удирдлагын тасаг

2005 он – 2006 он

  1. Газрын дарга

2.   Дэд дарга

3.Татвар хураалтын хэлтэс

4.Хяналт шалгалтын хэлтэс

5. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс

6.Төрийн захиргаа удирдлагын тасаг

7. Тээврийн татварын тасаг

 2007 он – 2008 он

      1.Газрын дарга

       2.Дэд дарга

3.Татвар хураалтын хэлтэс

4.Хяналт шалгалтын хэлтэс

5. Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс

6.Төрийн захиргаа удирдлагын тасаг

7. Шуурхай хяналтын тасаг

                2009 он – 2010 он

1.     Газрын дарга

2.     Дэд дарга

3.     Татвар хураалтын хэлтэс

4.     Татварын хяналт шалгалтын хэлтэс

5.     Мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтэс

6.     Татвар төлөгчтэй харилцах хэлтэс

7.     Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

8.     Тусгай хяналтын тасаг

Нийслэлийн татварын газрын удирдлага

 2001-2011 он

Д/д

Албан тушаал

Нэрс

Томилсон

огноо

Чөлөөлсөн

огноо

1

Газрын дарга

С.Энхбаатар

 

2000.09.07

ҮТЕГ-ын даргын 2000.09.07-ны 144 дүгээртушаалаар томилогдсон

 

2

Газрын дэд дарга

Ч.Жигжид

Х.Төмөрбаатар

2005.07.15.

2009.04.03

2009.02.09

3

Татвар хураалтын хэлтсийн дарга

С.Лхагважав

 Б.Ганболд

2000.10.27

2003.03.05

2003.03.05

 

4

Хяналт шалгалтын хэлтсийн дарга

Я.Аюушжав

Б.Энхтүвшин

2000.10.27

2008.08.01

2008.04.20

5

Мэдээлэл боловсруулалт,статистикийн хэлтсийн дарга

Б.Төртогтох

Э.Болормаа

1996.09.23

2008.10.15

2008.10.15

6

Төрийн захиргаа удирдлагынтасгийн дарга

Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга

М.Гомбосүрэн

Д.Батхуяг

 Х.Цолмон

Б.Төгсөө

2000.02.01

2003.02.28

 2009.04.06

2010.04.01

2003.02.28

2009.04.06

2010.04.01

 

7

Татвар төлөгчтэй харилцах хэлтэс

Ч.Батцэнгэл

Ц.Сайнбуян

2010.03.22

2011.

2010.12.31

8

Шуурхай хяналтын тасгийн дарга

 Тусгай хяналтын тасгийн дарга

Д.Энхбат

 Б.Баяр

2007.01.04

 2009.04.06

2009.04.06

 2011.01.01 

9

Хууль эрх зүйн хэлтэс

Б.Баяр

2011.01.01

 

  Нийслэлийн Татварын газар нь Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, НТГ-аас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, татварын хуулиудыг сурталчлах, татвар төлөгчдөд ил тод нээлттэй, хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, татвар хураалтын түвшинг дээшлүүлж, татварын өр барагдуулалтыг эрчимжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг үр нөлөөтэй болгох, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр ашигтай, оновчтой зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны тушаалаар НТГ-ын бүтэц шинэчлэгдэн батлагдасны дагуу 6 хэлтэс, 1 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газарт нийт 80 ажилтан ажиллаж байгаагаас татварын улсын ахлах байцаагч 13,  татварын улсын байцаагч 49, хураагч 1, үйлчилгээний ажилтан 9, орон тооны бус байцаагч 5,  гэрээт замын цагдаа 3 ажиллаж байна.  

               Тус газарт ажиллагсдын дундаж нас 40, докторын цолтой 1, магистрын зэрэгтэй 32, бакалаврын зэрэгтэй 31, Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч 14  байгаа бөгөөд нийт татварын улсын байцаагчдын 94.9 хувь нь эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжилтэй, 91.9 хувь нь төрийн албан хаагчийн зэрэг дэвтэй, 28.7 хувь нь  хос мэргэжил эзэмшин ажиллаж байна.

               Нийслэлийн татварын газраас ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, биеийн тамир, спортын ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн бөгөөд тус газраас спортын өндөр ур чадвар бүхий тамирчид олноор төрөн гарсан юм. Тухайлбал: Сагсан бөмбөгийн спортын мастер Ц.Баярхүү, Даамын тэмцээний олон удаагийн аварга Д.Энхбаяр, Ширээний теннисний тэмцээний ганцаарчилсан тэмцээний аварга Б.Төгсөө, Д.Энхтуяа, Б.Төртогтох, Аймгийн заан, татварын арслан Ц.Сайнбуян нарыг дурдаж болно.

               НТГ-ын баг тамирчид жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Үндэсний татварын албаны шилжин явах цомын төлөө тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн уламжлалтай бөгөөд 1997, 2001,2002,2003 онуудад байгууллагын дүнгээр 1-р байрт шалгарч, Шилжин явах цомыг үүрд хадгалсан түүхтэй.

Хэрэгцээт холбоос