Чингэлтэй дүүрэг

ЧД-ийн үйлчилгээ

Татварын ажилтанууд баяраа тэмдэглэв
2011 оны 9-р сарын 26, Даваа гариг, 02:26

udrlg

Татварын албадын хэмжээнд зохиогдсон Монгол улсад татварын алба үүсч хөгжсөний 100 жил, орчин үеийн татварын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн өдөрлөгийн арга хэмжээг ЧД-ийн татварын хэлтэс БГД-ийн татварын хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.



 

IMG_0032

Өдөрлөгийн үеэр 32 бөхийн барилдаан, хурдан даагны уралдаан, сур харваа, олс таталтын тэмцээн зохион байгуулж албадууд идэвхтэй оролцсоноос:

- Үндэсний бөхийн барилдаанд Сайнбуян /НТГ/, Мөнхбат /ТЕГ/, Энхмандах /Баянхонгор/, Баярбат /СБД/ нар шөвгийн 4-т үлдсэнээс Сайнбуян /НТГ/ түрүүлж,  Мөнхбат /ТЕГ/ үзүүрлэлээ.

IMG_0088

Хурдан дааганы бооцоот уралдаанд 28 даага уралдаж ТЕГ, УТОХГ, Багануур, СХД, БЗД-ийн татварын албадын дааганууд айргийн 5-д хурдаллаа.

DSCN5123

Сур харвааны тэмцээнд эрэгтэй харваачдаас Тлеберг /Баян-Өлгий/, Жаргалсайхан /ХУД/, Мягмаржав /НТГ/, эмэгтэй харваачдаас Цэнгэл /Дорнод/, Гансэрээдэн /Ховд/, Бямбасүрэн /ТЕГ/ нарын цэц мэргэн байж эхний байруудыг эзэллээ.

Олс таталтын тэмцээнд албадууд идэвхтэй оролцож Орхон аймгийн баг түрүүлэн, ТЕГ, УТОХГ-ын баг тамирчид удаалав.

ols

 

Татварынхан энэ сард