Сүхбаатар дүүрэг

СБД-ийн үйлчилгээ

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс “Ажил танилцуулах өдөр” зохион байгуулж байна
Бичсэн sukhbaatar   
2011 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 09:30
I/23- XI/25 өдрүүдэд татвар төлөгчдөд “Ажил танилцуулах өдөр”-ийг  зохион байгуулж байна.
Зорилго: Нийслэлийн Засаг даргын 2011 оны “Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын “Ажил танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Татварын Газрын даргын 2011 оны 02 сарын 21-ний өдрийн 23 тоот тушаалаар батлагдсан хуваариар СБД-ийн Татварын хэлтсийн үйл ажиллагааг татвар төлөгчдөд танилцуулахад оршино.

Зохион байгуулах хугацаа, байршил:  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байрны Нэг цэгийн үйлчилгээний танхимд.

Хамрах хүрээ: Сүхбаатар дүүргийн татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд.
Хэлбэр онцлог:
  1. Татвар төлөгчдийн сэтгэл ханамж, үйлчлүүлэгчийн мэдрэмжийг тодорхойлох, цаашилбал татварын албанаас үзүүлж буй үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, анхаарах асуудлыг тусгасан санал асуулгыг явуулна.
  2. Татварын хууль тогтоомжийн талаар зєвлєгөө єгєх, татвар төлөгчдөд зориулсан «татвараа өөрөө тодорхойлох, хууль тогтоомжид заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх болон цахим тайлангийн системийн тухай» мэдээллийг агуулсан гарын авлага, сурталчилгааны материалаар хангах, сургалт зохион байгуулах.
  3. Хэлтсийн албан хаагчдаас татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад  чиглэсэн дотоод зохион байгуулалт, удирдлагын арга барил, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах орчин нөхцөл, тасаг хоорондын уялдаа холбоонд гарч буй хүндрэл зэргийг тодруулахаар санал асуулга явуулах.
Үйл ажиллагаа
Хугацаа
Татвар төлөгчийн бүртгэл,  лавлагаа, тодорхойлолт олгох
XI/23-XI/25
Татвар төлөгчдөд татварын байгууллагын үйл ажиллагаа, татварын хуулиудтай холбоотой асуултанд нь хариулж мэдээлэл, зөвөлгөө өгөх
XI/23-XI/25
Татвар төлөгчдөд зориулсан сургалт: Сэдэв.
- Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан
- Цахим тайлангийн систем 2.0 /шинэ хувилбар/
XI/24
Татвар төлөгчдийн сэтгэл ханамж, үйлчлүүлэгчийн мэдрэмжийг тодорхойлох, цаашилбал татварын албанаас үзүүлж буй үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, анхаарах асуудлыг тусгасан санал асуулгыг явуулна.
XI/23-XI/25
«татвараа өөрөө тодорхойлох, хууль тогтоомжид заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх болон цахим тайлангийн системийн тухай» мэдээллийг агуулсан гарын авлага, сурталчилгааны материалаар хангах
XI/23-XI/25
Утасаар зөвөлгөө өгөх үйлчилгээ /утас-70112092, 70115670/
XI/23-XI/25
XI/23-XI/25
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 24, Пүрэв гариг, 00:01
 

Татварынхан энэ сард