Төлөвлөгөө


Үйл ажиллагааны чиг үүрэг
2012 оны 1-р сарын 30, Даваа гариг, 14:26

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн тасгуудын үйл ажиллагааны чиг үүрэг

Төрийн захиргаа, удирдлагийн тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг

  1. Монгол Улсын хууль тогтоомж , дээд байгууллагуудын шийдвэр, ТЕГ-ын даргын тушаал, НЗД-ын захирамж, НТГ-ын даргын тушаал, шийдвэрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх
  2. Дүүргийн татварын албадын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг нэгтгэх, үнэлж дүгнэх
  3. Дүүргийн татварын албаны ажилтнуудын ажлын сахилга бат, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэ, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх
  4. Ажилтнуудын болон татвар төлөгчдөөс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх
  5. Архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөтөлж, тайлан, дүн мэдээг гарган, холбогдох байгууллагуудад хүргэх
  6. Ажилтан, албан хаагчдын мэргэжил мэргэшлийг дээшлүүлэх, дотоод, гадаадын сургалт семинарт хамруулах
  7. Ажилтан, албан хаагчдын шагнал, урамшилд тодорхойлох, төрийн албан хаагчийн зэрэг дэв, цол олгох, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  8. Ажилтан, албан хаагчдын цалин хөлс, үр дүнгийн урамшууллыг тооцож олгох, ажиллах нөхцлийг хангах, сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  9. Татварын хэлтсийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, төсөвт хөрөнгийн зарцуулалт, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд бүртгэлээр хяналт тавих

10.  Татварын хэлтсийн үнэт цаас , маягтын олголт, зарцуулалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих

11.  Байгууллагын тохижолт, засвар, үйлчилгээг зохион байгуулах , хууль тогтоомжийн дагуу шинээр эд хөрөнгө                    худалдан авах

 

Хяналт шалгалтын тасгын үйл ажиллагааны чиг үүрэг

 

  1. Татварын хэлтсийн хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт шалгалттай холбоотой тайлан мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж, удирдлагад тайлагнах.
  2. Татварын хяналт шалгалтын жилийн нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулах, хянан баталгаажуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  3. Татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлсон эсэх болон татварын хяналт шалгалтын үр дүнг шалгах, нягтлах, хяналт шалгалт хийх.
  4. Татварын төрөл үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан татварын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах.
  5. Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол мэдээлэл, хүсэлтийг шалгаж шийдвэрлэх.
  6. Татвар огт төлдөггүй буюу бууруулан төлдөг, төлөхөөс зайлсхийж, зугтаж буй татвар төлөгчийг илрүүлэн татварт хамруулах албадлагын үйл ажиллагаанд шаардлагатай хөндлөнгийн мэдээллүүдийг цуглуулах, холбогдох байгууллагууд болон татварын албад хооронд мэдээлэл харилцан соолилцох, хамтран ажиллах ажлыг зохион байгуулахад оролцох.
  7. Татварын хяналт шалгалтын чиглэлээр хууль хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажиллах.
  8. Татварын хяналт шалгалтын явцад Татварын хэлтэс, ТУБ, ТУАБайцаагчтай холбоотой хууль бус үйлдэл илэрсэн тохиолдолд хэлтсийн удирдлага, дээд газарт мэдэгдэх , шилжүүлэх.
  9. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны орлогоос улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох.

10.  Хэлтсийн хэмжээнд татварын хяналт шалгалтын судалгаа, хөндлөнгийн мэдээллийн санг нэмэгдүүлэх, ашиглах ажлыг зохион байгуулах.

11.  Онцгой албан татварын тухай хууль, онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх.

12.  Холбогдох дээд шатны байгууллага болон олон нийтийн байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээн арга хэмжээнд хэлтсийн албан хаагчдыг дэмжиж идэвхитэй оролцох ажлыг зохион байгуулах.

 

 

МБСТасгийн үйл ажиллагааны чиг үүрэг

 

  1. ХУД Татварын хэлтсийн мэдээлэл боловсруулах иж бүрэн систем болон сүлжээ түүнд тулгуурласан татварын төвлөрсөн мэдээллийн баазын ажиллагааны техникийн боломжийг хангах, татварын албаны хэмжээнд мэдээллийн санг үүсгэх, баяжуулах, төвлөрсөн мэдээллийн санд төвлөрүүлэх, удирдлага болон дотоод хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
  2. Татварын орлогыг нэр төрөл бүрээр нь шивж төсвийн орлогыг өдөр бүр төсөвт төвлөрүүлж байх.
  3. Татварын хэлтсийн удирдлагыг үнэн зөв мэдээгээр шуурхай хангах.
  4. Холбогдох хэрэглээний программуудын тусламжтайгаар мэдээллийн санг үүсгэн ажиллуулах, мэдээллийн санд үүссэн мэдээллүүдийг боловсруулан мэдээллийн сантай ажиллах, түүний үнэн зөвд хяналт тавих, төвлөрсөн мэдээллийн санд нийлүүлэх.
  5. Хэлтсийн мэдээллийн санд төвлөрсөн мэдээллүүдэд судалгаа шинжилгээ хийж хэлтсийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход шаардлагатай статистик судалгааг гаргах.
  6. Мэдээллийн санд үүсгэгдсэн мэдээллүүдээс гадна цаг үеийн шаардлага болон аливаа судалгаа, тооцоог хийх шаардлагын үүднээс татварын ажилтны хүссэн буюу хэлтсийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, аливаа шийдвэр гаргах, хэлтсийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч байх.
  7. Хэлтсийн үйл ажиллагааны стандартын биелэлтийг жил, улирлаар гарган хэлтсийн дарга болон тасгийн дарга нарт танилцуулан хагас жилийн болон жилийн эцсийн гүйцэтгэлийг ҮТЕГазарт хүргүүлнэ.
  8. Татварын байцаагчдаас мэдээллийн системийг баяжуулах, сайжруулахад гаргасан санал гомдлыг хүлээн авч хэлтсийн дарга болон МТСХ-т хүргүүлж байх.
  9. Тус дүүргийн Татварын хэлтсийн дотоод гадаад сүлжээ, компьютер техник хэрэгслийн хэвийн ажиллагааг ханган ажиллах, засвар үйлчилгээг хийх, ашиглалтанд хяналт тавих.

10.  Холбогдох дээд шатны байгууллага болоод олон нийтийн байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээн арга хэмжээнд тасгийн албан байцаагчдыг дэмжиж идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулах.

11.  Татвар төлөгчдийн суутгал тооцооллыг улирал жилээр хийж, өрийн үлдэгдэлийн үнэн зөв байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

 

Хувь хүний орлогын албан татварын тасгийн үйл                                                        ажиллагааны чиг үүрэг

 

  1. Үндэсний татварын албаны чиг үүргийн хүрээнд татвар төлөгч иргэдэд татварын хууль тогтоомжыг сурталчилан хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх, заавар аргачлалаар хангах.
  2. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр татвар төлөгч иргэнийг бүртгэж, татварт бүрэн хамруулах, татварын өр барагдуулах, тайланг хүлээн авах.
  3. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах үйл ажиллагаанд оролцох, татварын орлогын сар, улирлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангах биелүүлэх, удирдлагыг татвар хураалт, өр барагдуулалтын талаарх үнэн зөв мэдээллээр хангах.
  4. Татварын өр барагдуулах ажлыг гүйцэтгэж, татварын өрийн тооцооллыг хянах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.
  5. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар хураалт, өр барагдуулалтын чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах.
  6. “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” авсан иргэдтэй татварын тооцоо хийх.
  7. Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар иргэдээс тайлан хүлээн авах, иргэдэд татварын хөнгөлөлт , чөлөөлөлт үзүүлэх.
  8. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн байдал, татварын орлогын бүтэц, татвар, төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтийн динамик судалгаа, татвар төлөгч иргэдийн судалгааг хороо тус бүрээр хийх.
  9. Иргэдэд кассын машин ажиллуулах ажлыг зохион байгуулах.

10.  Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн орлогод татвар төлсөн гэрчилгээ зэрэг үнэт цаас, татварын тайлангийн маягтуудын хангамж, ашиглалт, хадгалалтыг журмын дагуу мөрдөж ажиллах.

11.  Татвар хураалтын ажилд мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хэрэглээний программуудын бодлогын даалгавар зохиох, өөрчлөлт оруулахад санал өгөх.

12.  Холбогдох дээд шатны байгууллага болоод олон нийтийн байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээн арга хэмжээнд хэлтсийн албан хаагчдыг дэмжиж идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулах.

13.  “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах.

 

Нэг цэгийн үйлчилгээний тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг

 

  1. Хэлтсийн хэмжээнд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчдийг бүртгэх, татварын тайлан хүлээн авах, сургалт сурталчилгаа явуулах.
  2. Татвар төлөгчдөөс нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тайланг сар бүр, ААН,Байгууллагын орлогын албан татвар, суутганы тайланг улирал бүр, үл хөдлөх хөрөнгийн татварын тайланг жил тутамд, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайланг тогтоосон хугацаанд гаргуулан авч үлдэгдлийг тулган баталгаажуулах.
  3. Цахим тайлангийн системийг нэвтрүүлэхэд татвар төлөгчдөд туслах, шаардлага тавих, татварын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй татвар төлөгчдөд хуулийн дагуу хариуцлага тооцох, тайланг хүлээн авах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах.
  4. Тухайн жилд ТЕГ-аас батлан мөрдүүлж байгаа тайлан хүлээн авалт, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх ажлын стандартыг хангах биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж хуулийн дагуу ажиллах.
  5. Татварын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал, зөвлөмжийг татвар төлөгчдөд тухай бүр хүргүүлэх, татварын хууль тогтоомжыг сурталчлах, татвар төлөгчдөд лавлагаа тодорхойлолтыг гаргаж өгөх ажлыг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хөнгөн шуурхай, чанартай гүйцэтгэх.
  6. Татварын тайлангийн чанар, татвар төлөгчдийн дунд явуулах санал асуулга, төрийн болон төрийн бус байгууллагуудын санал хүсэлт, нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж буй мэдээллүүдэд тулгуурлана.
  7. Татвар төлөгчдөд иргэний орлого бүртгэлийн дэвтэр, НӨАТ-ийн гэрчилгээ, автын гэрчилгээг олгох.
  8. Холбогдох дээд шатны байгууллага болон олон нийтийн байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээн арга хэмжээнд хэлтсийн албан хаагчдыг дэмжиж идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулах.
  9. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах.

10.  Татварын тайланг татварын төрөл тус бүрээр хүлээн авч ногдол үүсгэн, татварын өрийг баталгаажуулж ТХТ, МБСТ-т өгөх.

 

Татвар хураалтын тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг

  1. Улс, нийслэл, орон нутгын татварын орлогын сар, улирлын батлагдсан төлөвлөгөөг хувиарын дагуу ханган биелүүлэх үүрэг хүлээнэ.
  2. ТХТ нь ААН,Байгууллагын төлбөл зохих бүх төрлийн албан татвар, төлбөр хураамжын ногдол, татварын өр барагдуулах ажлыг ТЕХ-ийн 7, 8 дугаар бүлэгт заасны дагуу зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэх.
  3. Татварын өрийн тооцооллын программаас татварын өр барагдуулалтыг сар бүр гарган авч барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд ТЕХуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээг зохион байгуулах.
  4. Холбогдох хууль тогтоомжийн дагуу ОААТ-ийг захиалах хэрэглэхэд хяналт тавих ажлыг зохион байгуулах .
  5. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч ААНэгжүүдийн үйлдвэрлэлийн технологийн шугамд хяналтын тоолуур суурилуулах, ашиглалтанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах.
  6. ААНэгжүүдийн кассын машин ажиллуулах ажлыг удирдан зохион байгуулах.
  7. Татвар хураалтын ажилд мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хэрэглээний программуудын бодлогын даалгаварт өөрчлөлт оруулахад санал өгөх.
  8. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн ААН,Байгууллага бүрт татвар төлөгчийн хувийн хэрэг нээн хөтлөх бөгөөд түүнийг татвар төлөгчийн мэдээллийн санд бүртгэгдсэн баримт таних дугаараар дугаарлан хувийн хэргийн сан хариуцсан ажилтанд өгөх.
  9. Татвар төлөгч ААН,Байгууллагын хувийн хэргийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг мэдээллийн дагуу баяжуулж орсон өөрчлөлтийн хүрээнд уг ААНБайгууллагын төлөх татварын төрөлд өөрчлөлт орохоор байвал энэ талаар татвар төлөгчид мэдэгдэнэ.

10.  ААН,Байгууллагын дүрэмд заасан үндэслэлээр татан буугдсан, үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан, дампуурсан, гэрчилгээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй, цаашид явуулах боломжгүй татвар төлөгчдийг татвар төлөгчдийн бүртгэлээс хасуулах материалыг бүрдүүлж саналаа удирдлагадаа тавьж батлагдсан журмын дагуу шийдвэрлүүлнэ.

11.  Бүртгэлээс хасагдсан татвар төлөгчийн талаарх мэдээллийг МБСТ-ийн эдийн засагчид өгч мэдээллийн баазад оруулах.

12.  Татвар төлөгчөөр бүртгэгдсэн ААН,Байгууллагыг хариуцсан татварын  байцаагчид нь тэдгээрийн төлөхөөр тодорхойлогдсон татварын төрөл тус бүрээр бүхий л зөвлөгөө өгч тараах материал гарын авлагаар хангах.

13.  ТУБ нь татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн ААН,Байгууллага бүртгүүлсэн газартаа байгаа эсэх, эрхлэх үндсэн болон туслах үйл ажиллагаа нь бүртгэлд тусгагдсан үйл ажиллагаатай тохирч байгаа эсэх, төлөх татварын төрлийг бүрэн зөв тогтоосон эсэхийг шалгах, үйлдвэрлэл үйлчилгээний техник технологитой танилцах зорилгоор газар дээр нь очиж удирдлага болон ажиллагсадтай нь уулзан санал солилцох, татвар ногдуулах, төлөх, тайлагнах талаар татвар төлөгчийн ойлгоогүй зүйл байвал тайлбарлан өгч татвар төлөх, тайлан гаргах, тушаах хугацааны талаар сануулна.

14.  Хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдсэн татвар төлөгч тухайн жилийн үзлэг тооллогод хамрагдаагүй тохиолдолд шалтгааныг нь тодруулж, татварын ногдлыг нөхөн тодрохойлох арга хэмжээ авна.

15.  Алдагдалтай үйл ажиллагаа явуулаагүй буюу “Х” тайлан гаргасан татвар төлөгчийн санхүүгийн болон татвар төлөгчийн тайланд судалгаа, дүгнэлт хийж, хөндлөнгийн болон өөртөө байгаа мэдээлэл баримтад тулгуурлан татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлно. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох боломжгүй бол шаардлагатай гэж үзвэл татварын хяналт шалгалт оруулахаар Татварын ХШХ, тасгийн даргад уламжилж хөндлөнгийн мэдээлэлд өгнө.

16.  “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах.

Хууль эрх зүйн тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг

  1. Дүүргийн татварын хэлтэс түүний дотоод бүтцийн тасгаас Татварын болон бусад хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуулийн зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх
  2. Дүүргийн татварын хэлтсийн даргын тушаал, шийдвэрийг Монгол Улсын хуульд нийцүүлэх, тус албанаас боловсруулан гаргаж байгаа албан бичиг, гэрээ, эрх зүйн баримт бичгийн төслийг хуульд нийцүүлэх
  3. Татвар төлөгчөөс татварын албанд захиргааны журмаар гаргасан гомдлыг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, шалгуулах, шийдвэр гаргуулах, биелэлтийг зохион байгуулах, хариу өгөх
  4. Дүүргийн татварын хэлтсийн даргын дэргэдэх даргын зөвлөл, Ёс зүйн салбар хорооноос гарсан шийдвэрийг хуульд нийцүүлэх, эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  5. Дүүргийн татварын хэлтсийн нууцын ажил болон татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаарх нууц мэдээллийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, шалгах байцаагчийг томилуулах, мэдээлэгчид хариу өгөх ажлыг зохион байгуулах
  6. Дүүргийн татварын хэлтсийн хэмжээнд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх Терроризмтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хангах ажлыг зохион байгуулах, мэдээ судалгаа гаргах, тайлан бичих, дээд байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах
  7. Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн хуулийн үндэслэлийг хянаж зөвлөгөө өгөх, энэ талаар бүртгэл хөтөлж, судалгаа хийх
  8. Татварын төлөгч болон бусад байгууллагаас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар ирүүлсэн лавлагаа, асуулт хариултыг бүртгэх, сан үүсгэх, лавлагаа, хариултын төсөл бэлтгэх, удирдлагад танилцуулж шийдвэр гаргуулах

 

 


Сурталчилгаа


Get the Flash Player to see this player.

Танд хэрэгтэй

ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт 2014
Дэлгэрэнгүй харах /Татаж авах/
ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтийн маягт 2014
Дэлгэрэнгүй харах /Татаж авах/
Нийтлэг асуулт, хариулт

Та татварын албанаас төрийн үйлчилгээг авахдаа авлига, хээл хахууль өгч байсан бол тэр нь дараахи үйлчилгээний чиглэлүүдээс аль болохыг сонгоно уу! Таныг үнэн зөв санал өгч бидний ажилд тусална гэдэгт итгэж байна.

Нэр
И-мэйл
Гарчиг
Таны санал

Татварынхан энэ сард

Харилцах хаяг

Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

Нийслэлийн Татварын Газар

Улаанбаатар хот-210646
Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1

Утас: 976-11-312208
Факс: 976-11-310635
Цахим шуудан: niislel@mta.mn
Вэб хуудас: http://www.nta.mn