JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохирлоор 4 сая төгрөгийн гурван азтан тодорлоо.  Үндсэн сугалаагаар 11357920 дугаар гарсан бөгөөд  20 сая болон 100 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

  • сүүлийн гурван цифр тохирсон 7224 баримт - 20 мянган төгрөг
  • сүүлийн дөрвөн цифр тохирсон 726 баримт - 100 мянган төгрөг
  • сүүлийн таван цифр тохирсон 74 баримт - 500 мянган төгрөг
  • сүүлийн зургаан цифр тохирсон 3 баримт - 4 сая төгрөг

Мөн супер сугалааны тохиролд 20911810 дугаар тодорсон ч азтан тодорсонгүй. Ингэснээр гуравдугаар сарын 19-нд болох тохирлын супер шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 150 сая төгрөг болж байна.

Өнөөдрийн тохиролд 2017 оны нэгдүгээр сарын 1-31-ний хоорондох худалдан авалтын үр дүнд авсан баримтууд хамрагдлаа.

Эх сурвалж: www.news.gogo.mn 

 
 
Д.Баярцэцэг: НӨАТ-ын буцаан олголт мэдээлэл нь баталгаажсан иргэдийн дансанд орно

"Ийгл ньюс" телевизийн "Зочны цаг"-т татварын буцаан олголт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэгтэй ярилцлаа.

Энэ оны эхний улиралдаа багтаан иргэд НӨАТ-ын 20 хувийг буцааж авах байгаа. Мөн иргэд ирэх хоёрдугаар сарын 15-наас өмнө материалаа бүрдүүлэн өгч орон сууц, сургалтын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.

-НӨАТ-ын урамшуулал буюу худалдан авсан үнийн дүнгийнхээ 20 хувийг иргэд буцааж авахаар байгаа. ebarimt.mn сайтад иргэд бүртгүүлсэн. Улсын төсөвт үүний санхүүжилтийг шийдэх нь зүйтэй юм гээд 80 тэрбум төгрөг суулгасан. Иргэд НӨАТ-ын урамшууллаа хэдэн сард авах вэ гээд хүлээж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

НӨАТ-ын урамшууллын ebarimt сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад Гааль, Татварын Ерөнхий газраас батламж гардуулж өглөө. Энэ удаад 20 сая төгрөгийн гурав, дөрвөн сая төгрөгийн есөн азтан тодорсон байна.

ГТЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн дарга Р.Отгонтулга “НӨАТ-ын хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа сугалааны 13 дахь удаагийн тохирол амжилттай явагдаж 20 сая төгрөгийн гурван азтан тодорсон байгаа. Гурван хүн 20 сая төгрөгийн болзлыг хангаж байна гэдэг нь иргэд идэвхтэй оролцож байгааг харуулж байгаа хэрэг юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 13 удаагийн сугалаанд 42,000 мянган иргэн баримтаараа сугалаанд хонжвор хожсон байгаа. Баталгаажуулсан баримтаар 20, 100 мянган төгрөг хожсон хэр нь дансаа тохируулаагүйгээс болоод 4,000 орчим иргэн хонжворын мөнгөө дансандаа авч чадаагүй байгаа. Тэр хүмүүс ebarimt.mn хаяг руу орж дансны мэдээллээ шалгах шаардлагатай” гэлээ. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга цахим төлбөрийн баримтын систем болон төслийн явцын талаар мэдээлэл хийсэн юм. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн энэ 3 сарын хугацаанд цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34 156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, сугалаанаас 14470 азтан тодорчээ.
 
НӨАТ-ын тухай хууль богино хугацаанд бодитоор хэрэгжиж эхэлж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүдийг дарамталж, өндөр үнэтэй кассын машин ав гэсэн шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энд тайлбар хийхийг албаны хүмүүсээс хүслээ.
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн хүрээнд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, мөн сугалаанд оролцох боломжтой болсон билээ. Иргэд ч НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд оролцохоор худалдан авалтын  баримтаа ebarimt.mn-д  идэвхтэй бүртгүүлдэг болсон. Мөн хууль хэрэгжиж эхлээд хэд хэдэн азтан тодроод байгаа билээ.   Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд явагдсан НӨАТ-ын сугалааны тохиролд 20 сая төгрөг хожсон иргэн болох ХБК-ийн оюутан, ҮДБЭЧ-ийн хөгжимчин Д.Халиуны сэтгэгдлийг хүргэе.

Иргэн та НӨАТ-ын урамшууллын ebarimt.mn цахим хуудсанд мессежээр бүртгүүлж болохоос гадна Андроид утастай хэрэглэгчид тусгай аппликейшнийг ашигладаг байсан бол одоо iOS үйлдлийн системтэй буюу iPhone, iPad, iPod Touch төхөөрөмж ашигладаг хэрэглэгчид ашиглах боломжтой боллоо.

iOS - ТАТАХ

АНДРОИД - ТАТАХ

Харин интернэтийн орчин хязгаарлагдмал газар оршин сууж байгаа иргэд болон ухаалаг гар утас компьютер хэрэглэх боломжгүй үед та энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулаад бүртгүүлэх боломжтой.

Харин интернэтийн орчин хязгаарлагдмал газар оршин сууж байгаа иргэд болон ухаалаг гар утас компьютер хэрэглэх боломжгүй үед та энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулаад бүртгүүлэх боломжтой. 

 

ЗААВАР: Та төлбөрийн баримтныхаа сугалааны дугаарыг бичээд зай авч, нийт үнийн дүнгээ бичнэ ингээд 131313 дугаарлуу явуулна.

 

АНХААРАХ: Та мессеж явуулахдаа ebarimt.mn-д заавал бүртгүүлсэн байх бөгөөп мессеж явуулах утасны дугаар ebarimt.mn -д бүртгүүлсэн гар утасны дугаар байх ёстойг анхаарна уу.

НӨАТ-ын урамшууллаас 20 сая төгрөг хожжээНӨАТ-ын урамшууллын хоёрдахь сугалаанаас Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ. Тодруулбал, Ц.Болдынх хоёр хүү, найман сартай бяцхан охинтой аж. Ээж нь бяцхан охиндоо зориулан дэлгүүрээс 27 мянга 630 төгрөгийн тэжээл өөр жижиг зүйлсийн худалдан авалт хийсэн баримт нь ийнхүү 20 саяын эзэн болгосон байна.

Уг худалдан авалтаа гэрийнхээ ойролцоо байрлах “Цэлмүүн Түшээ” супермаркетаас хийжээ. Мөн энэ удаагийн сугалаанаас нийтдээ 3316 баримт шагнал хожсон бөгөөд   4 сая төгрөгийн шагналыг таван иргэн, 500 мянган төгрөг  33 иргэн, 100 мянган төгрөг 287 иргэн, 20 мянган төгрөг 2990 иргэн азтан болсон байна.

 
Эх сурвалж: www.Eagle.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны хоёр дахь тохирлыг өчигдөр МҮОНТ-ээр орон даяар шууд дамжуулж, 3.316 азтан тодорлоо.

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ сугалаанд хожсон бол дэлгэцэн дээр ТА АЗТАН боллоо гэсэн тэмдэглэгээ гарах юм байна.

 Нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын анхны сугалааны 500 мянган төгрөгийн гурван азтан өнөөдөр шагналаа авлаа.

Тухайн өдөр 1 114 929 сугалааны дугаар бүхий баримт гарснаас өнөөдрийн байдлаар 160 азтан өөрсдийн дансанд мөнгөө шилжүүлэн авчээ.  Харин 800 орчим азтан өөрийгөө өнөөдрийг хүртэл азтан болсноо мэдэхгүйгээр баримтаа гар дээрээ байлгаж байна гэсэн тооцоо гарчээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оноос мөрдөж эхэллээ. Иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.

Хэрэгцээт холбоос