JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс эхлэн улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна. Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан, хонжвороо хэрхэн талаар ТЕГ-ын Татварыг үйлчилгээний төвийн татварын улсын байцаагч В.Цэнд-Аюушын ярилцлагыг танилцуулж байна 

 

 

 Өчигдөр буюу 2017 оны  11-р сарын 19-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 29 дахь   тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2017 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14015480 баримт  хамрагдсанаас: 

20 сая төгрөгийн 1

4 сая төгрөгийн 15

500 мянган төгрөгийн 132

100 мянган төгрөгийн 1284

20 мянган төгрөгийн  12496 баримт тохиролд таарч, нийт 13930 иргэн азтан болов.

No automatic alt text available.

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:

 

"Татвар төлөгчдөд хууль журам мөрдүүлэх стратегиуд" сэдэвт говийн бүсийн сургалтыг Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулав.  Олон улсын валютын сан, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй уг сургалтад Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн татварын албадын удирдлагататварын улсын /ахлах/  байцаагч нар хамрагдсан бөгөөд ОУВС болон ТЕГ хамтран хэрэгжүүлжбуй “Татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдөлтийг сайжруулах нь”  төслийн хүрээнд Сегментийн ангилал, үйл ажиллагааны журам, сегментийн үйл ажиллагааны стартеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталсан Татварын Ерөнхийгазрын даргын 2017 оны 4 сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалыг хэрэгжүүлэх асуудал зэрэг сэдвээр ОУВС-ийн суурин зөвлөх КейтКуйгли, ТЕГ-ын ТУХАГ-ын татварын улсын ахлах байцаагч Г.Гансүх, татварын улсын байцаагч С.Мөнхбаатар, С.Эрдэнэсувд, Б.Ариунчимэгнар сургалт хийлээ.

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол 19-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2017 оны 10-р сарын 1-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

 

 Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж, байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.

 

Иймд  татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд  дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан  хамтран ажиллахыг хүсэж байна.

 

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримтҮүнд:

 

1.    Аж ахуйн нэгж, байгууллага бол

×          Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ

×          Удирдлагын иргэний үнэмлэх

×          Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ

×          Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ

×          Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

2.    Хувь хүн бол

×          Иргэний үнэмлэх

×          Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ

×          Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ

×          Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

 

3.    Төвлөрсөн зах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлах татвар төлөгч бол

×          Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ

×          Удирдлагын иргэний үнэмлэх

×          Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ

×          Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ

×          Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ

 

×          Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Image may contain: text

Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхижүүлэхэд оршино.

А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны 500.000 төгрөгөөс дээш  хонжвор хожсон азтангууд Татварын ерөнхий газарт хандана Arslan.mn

"Ярилцлагын булан"-нд татварын буцаан олголт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын Улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

Related image

1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:

Хэрэгцээт холбоос