JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Түгээмэл асуулт, хариулт - Бүх асуулт, хариултууд

Асуулт, хариултын бүлгээ сонгоно уу

Бүх асуулт, хариултуудыг харах
Онцлох асуулт, хариултуудыг харах
Энэ бүлэгт асуулт хариултууд байхгүй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлогод “малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого гэсэн 16.1.13 дахь заалтыг нэмж, албан татвар ногдох орлогыг жагсаасан 8 дугаар зүйлээс“ малчин эрх мал бүхий этгээдийн орлого гэсэн 8.1.5 дахь заалтын хүчингүй болгож хуульчилсан байгаа. Иймд малчин өрх мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох үйл ажиллагааны бүх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.2-т тус тус заасныг үндэслэн урлагийн тоглолтын орлогын дүнд 5 хувиар албан татвар ногдуулна .

Та тус үйл ажиллагааг өөрийн байранд явуулж буй бол тухайн байр байрлаж байгаа, түрээсийн байранд явуулж байгаа бол оршин суугаа газрынхаа хаягаар харъяалагдах татварын албандаа татвар төлөгчөөр бүртгүүлэн татварын тооцоо хийж тайлагнана.

Энэ бүлэгт асуулт хариултууд байхгүй байна.
Энэ бүлэгт асуулт хариултууд байхгүй байна.
Энэ бүлэгт асуулт хариултууд байхгүй байна.

Нийслэл хотын албан татвар суутгагч хэн бэ?

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг хэлнэ гэж заасан.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д " Нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид “албан татвар суутгагч” гэх/-аас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч" гэж заасан.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн

Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг баар гэж тооцно. Баарыг дотор нь үйлчилгээний онцлогоор нь ангилдаг ба караоке нь баарны нэг төрөл учир НХАТ төлнө.

"Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал"-ын 4.3.3-д зааснаар НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан,баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцно.

Нийслэлийн нутаг дэвсгэрт кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч болно. Учир нь нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар согтууруулах ундаа борлуулж байгаа тул суутгагч болж байна. Иймд согтууруулах ундаа борлуулсан тухай бүр суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын хувь хэмжээг тусгаж,тооцно.

Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам"-ын 3-д заасны дагуу СБД-ийн Татварын хэлтэст НХАТ суутгагчаар бүртгүүлнэ.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө." гэж заасан.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулна гэж заасан байгаа тул бөөнөөр борлуулж буй согтууруулах ундаа, тамхинд НХАТ ногдуулахгүй.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Татвар төлөгчийн худалдан авсан зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, рестораны үйлчилгээ, баарны үйлчилгээнд НХАТ ногдуулна" гэж заасан тул аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээнд НХАТ ногдуулах бөгөөд үндсэн бус үйл ажиллагааны орлогод ногдуулахгүй.

Хуулинд заасан барааг дотооддоо хэрэглэсэн тохиолдолд тухайн барааг хэрэглэгч нь өөрөө худалдан авагч тул Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар НХАТ ногдуулна.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулна гэж заасан тул үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд НХАТ ногдуулахгүй. Харин үйлдвэрлэгч жижиглэнгийн худалдааг хамт эрхэлдэг бол жижиглэнгийн худалдаагаар борлуулсан согтууруулах ундаа, тамхинд НХАТ ногдуулна.

Нийслэл хотын албан татварыг зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд хамаарах тул танай амралтын газрын үйлчилгээнд татвар ногдуулахгүй.

Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулж байгаа тул таны худалдан авсан бараанаас зөвхөн согтууруулах ундаа, тамхинд 1 хувийн татвар ногдуулна.

Монгол Улсын MNS 5024:2013(янжуур тамхи), MNS 6422:2013(навчин тамхи), MNS 6274:2013(дүнсэн тамхи) стандартад заасан тамхийг ойлгоно.

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д: Албан татвар суутгагч нь тухайн сард борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.

Энэ тохиолдолд та борлуулсан буюу жижиглэнгээр худалдаалж буй бүх төрлийн согтууруулах ундаа, тамхиндаа 1 хувийн татварыг худалдан авч буй этгээдээс суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээж байгаа болохоор та биш худалдан авагч татвар төлж байна гэж ойлгоно.

Та кафе ажиллуулдаг бол согтууруулах ундааны зарим төрлөөс зарж борлуулах зөвшөөрөлтэй байдаг.Тиймээс нийслэл хотын албан татвар ногдох согтууруулах ундааны борлуулалтанд суутгагчаар бүртгээд, харин кафегаар үйлчилж байгаа үйлчилгээнд татвар суутгахгүй.

Энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг суутгагч, энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.

Хуулийн 11.3-д "... албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй" гэж заасан тул танай компани НӨАТ-гүй үнээсээ 1 хувийн татвар тооцно.

Нийслэл хотын албан татвар суутгагчийн тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн үйлчилгээг бүхэлд нь оруулан тооцож, /нийслэл хотын албан татварыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасны дагуу /нийслэл хотын албан татвар ногдуулна.

Танай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бол татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс эхлэн албан татвар суутгагчаар татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Албан татвар суутгагч нь татварын албанд бүртгүүлэх хүсэлтийг ТХ-01 маягтын дагуу цахим хэлбэрээр харьяалагдах татварын албанд гаргана. Татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба нь албан татвар суутгагчаар бүртгэнэ.

НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс тооцох тул /НХАТ-ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан/ ресторан түрээслэгч нь суутгагчаар бүртгүүлэн тайлагнаж , харин үсчин гоо сайхан нь зөвхөн түрээсийн орлогоос нь танай зочид буудлын үйлчилгээний орлогод оруулан тооцно.

Баар гэдгийг Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг нэрлэнэ.

Нийслэл хотын албан татвар ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан /НХАТ суутгагч нь албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр суутган авч, энэ тухай төлбөрийн баримт үйлдэж, нийслэл хотын албан татвар төлөгчид олгоно. Төлбөрийн баримтад албан татварын хувь хэмжээ болон албан татварын дүнг тусгасан, төлбөрийн баримтад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна" гэж заасан.

Зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд тухайн цогцолбор, байгууламжийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээслэгчийг нийслэл хотын албан татварыг суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс нь тооцно.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.2-д: "Бөөний худалдаа" гэж хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг жижиглэн худалдаа эрхлэгч этгээдэд их хэмжээгээр худалдах үйл ажиллагааг; "Жижиглэн худалдаа" гэж хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан барааг худалдах үйл ажиллагааг ойлгоно.

Монгол Улсын MNS 0179:2009 (60 хүртэл хувийн хүнсний спирт агуулсан архи), MNS 5984:2009 (ликёр болон ликёрийн төрлийн архи), MNS 5074:2011 (төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн), MNS 0181:2008 (бүх төрлийн бүрийн шар айраг), стандартад заасан согтууруулах ундааг ойлгоно.

Манай Улсад “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийг батлах эрх зүйн үндэс бий болоод 20-оод жил өнгөрч байгаа ч өнөөг хүртэл хуульчлагдан батлагдаагүй байсан.Тухайлбал: “Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.6.1-т “Нийслэлийн төсвийн орлогын татварын нэр төрөлд Нийслэл хотын албан татвар орно” гэж заасан; • “Монгол Улсын Татварын ерөнхий хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.4.14-д “Нийслэл хотын албан татвар” гэдгийг орон нутгийн албан татварын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон тогтоосон; • “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд “Нийслэл хот албан татвартай байна. Нийслэл хотын албан татварыг хуулиар тогтооно” хэмээн тус тус заасан байдаг нь энэхүү хууль батлагдан гарах үндэслэл болсон

Асуулт, хариултууд - Бүх асуулт, хариултууд
Хайлтад тохирох асуулт хариулт олдсонгүй

Хэрэгцээт холбоос