JM Computers and Electronics - шаблон joomla Mp3

Түгээмэл асуулт, хариултууд

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого“ гэдэгт ямар орлогыг хамааруулан ойлгох вэ?

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлогод “малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого гэсэн 16.1.13 дахь заалтыг нэмж, албан татвар ногдох орлогыг жагсаасан 8 дугаар зүйлээс“ малчин эрх мал бүхий этгээдийн орлого гэсэн 8.1.5 дахь заалтын хүчингүй болгож хуульчилсан байгаа. Иймд малчин өрх мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох үйл ажиллагааны бүх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө.

Хэрэгцээт холбоос