Нийслэлийн Татварын газар

ЧИГ ҮҮРЭГ

Хуваалцах:

Захиргааны асуудал нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, байгууллагын ил тод байдлыг ханган ажиллах, төсөв хөрөнгийг төлөвлөн, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг хууль, журмын дагуу явуулах, дүүргийн татварын хэлтсийг удирдлага арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Хуулийн асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд удирдлага, арга зүгээр хангаж, нэг мөр мөрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ.

Дунд татвар төлөгчтэй харилцах асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дунд сегментийн татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, тайлан хүлээн авах, боловсруулалт хийх, сургалт сурталчилгаа явуулах, улс, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх, дунд сегментийн татвар төлөгчийн өр барагдуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Төсвийн орлого, удирдлагын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж  нь нийслэл, дүүргийн татварын /газар/ хэлтсийн татвар төлөгчтэй харилцах/дунд, жижиг, бичил, хувь хүн/ нэгжийн үйл ажиллагаа болон улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд хяналт тавих, татвар төлөгчид үйлчлэх, тайлан хүлээн авах, боловсруулах, татварын ногдуулалт, орлогын хяналт, буцаан олголт, хөнгөлөлт чөлөөлөлт, татварын өр барагдуулах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Татварын ерөнхий хууль болон нийслэлийн хэмжээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын  тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Татварын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ.