Нийслэлийн Татварын газар
Оршин суугч ба оршин суугч бус албан татвар төлөгч гэж хэн вэ?

Оршин суугч бус албан татвар төлөгч

Хуваалцах:

Оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох

Дараах нөхцөлийг хангаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн оршин суугч бус албан татвар төлөгчид хамаарна. 

Нөхцөлүүд  Хэрхэн тодорхойлох 
Монгол Улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног оршин суугаагүй  Хоногийн нийлбэрээр 
Давхар татварын гэрээ байгуулсан улсын иргэний хувьд   Гэрээний 4 дүгээр зүйлд заасан этгээдээс бусад 
Монгол Улсад байнга оршин суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар,НҮБ, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа  Гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн 

Жишээ /кейс/ 

Монгол Улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног оршин суугаагүй гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?     

Жишээ-1 

Монгол Улсын иргэн Бат нь гадаад улсад удаан хугацаагаар оршин суухаар явсан бөгөөд Монгол Улс дахь орон сууцаа түрээслэн, банкинд хадгалуулсан хуримтлалаасаа хүүгийн орлого мөн бусад орлогыг олдог бол Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж буй учир оршин суугч бус татвар төлөгчөөр бүртгүүлнэ.  

Жишээ-2

АНУ-ийн иргэн Жонн онлайнаар компьютерын үйлчилгээ үзүүлэн Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон бол оршин суугч бус албан татвар төлөгч болно. Монгол Улсад оршин суусан үгүйг үл хамааран гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон бол оршин суугч бус албан татвар төлөгчөөр өөрөө болон суутган татвар төлөгч нь бүртгүүлэх үүрэгтэй.

 

Холбох линк:   Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам