Нийслэлийн Татварын газар
Шинээр бүртгүүлэх

Цахим татварын системд татвар төлөгч хуулийн этгээд бүртгүүлэх

Хуваалцах:

Татвар төлөгч хуулийн этгээдийг байгуулснаар татварын албан аж ахуйн нэгжийн бүртгэл ХУР системээр дамжуулан үүснэ. Аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн бүртгэл үүссэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрөл УБЕГ-т бүртгүүлсэн өдрөөр автоматаар бүртгэгдэж тайлагнах үүрэг бий болно.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМААС

1.2.1 Хуулийн этгээд,  иргэнийг татвар төлөгчөөр бүртгэхдээ Засгийн газраас баталсан “Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-д заасны дагуу Үндэсний дата төвд байршуулсан улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний системээр дамжуулан хүлээн авсан суурь мэдээлэл;

Татвар төлөгчийг бүртгэж, татвар төлөгчийн дугаар, гэрчилгээ олгох, хувийн хэрэг хөтлөх

2.1. Хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1.1.татварын алба нь энэ журмын 1.2.1-д заасан мэдээлэлд үндэслэн хуулийн этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид ТБМНС гэх/-д үүсгэнэ;

2.1.2.татварын алба нь бүртгэх эрх бүхий байгууллагад шинээр бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын мэдээллийн нэгдсэн системд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй гар утас, цахим хаягаар илгээнэ;

2.1.3.татвар төлөгч татварын нэгдсэн мэдээллийн системд бүртгэлийн мэдээллээ баталгаажуулснаар татварын алба ТБМНС-д бүртгэж, татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээ олгоно;