Хуулийн хэлтэсийн чиг үүрэг

Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд удирдлага, арга зүйгээр хангаж, нэг мөр мөрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ.

Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
  • Тус газрын удирдлага, албан хаагчид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд болон татвар төлөгчөөс гаргасан хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх явцад хуулт, эрх зүйн зөвлөгөө, арга зүйгээр хангах;
  • Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах явцад гарч буй зөрчил маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох, хийдэл, давхардлыг арилгах зорилгоор холбогдох нэгжид санал хүргүүлэх;
  • Тус газрын даргын захиргааны шийдвэр, гэрээ, баримт бичгийн төслийг боловсруулах явцад хууль, эрх зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомжид нийцүүлэх;
  • Төрийн болон төрийн бус байгууллагатай харилцан мэдээлэл солилцох гэрээ байгуулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах;
  • Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, татварын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд татварын байгууллагыг төлөөлөх, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр татварын албыг төлөөлөн ажиллаж байгаа албан тушаалтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  • Зөрчлийн тухай болон Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Татварын өр хураах үйл ажиллагааны чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, эд хөрөнгийн үнэлгээ хийх, эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлийн хэмжээний эд хөрөнгө барьцаалах, битүүмжлэх, хураах, хадгалах, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх /дуудлага худалдаа/, мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах;
  • Нийслэлийн хэмжээний татварын акттай холбоотой гомдлыг хүлээн авч маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, шийдвэрлэлтийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх

Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг хууль, хяналтын байгууллагад төлөөлөх, татварын харилцаанд оролцогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, удирдлагын шийдвэр гаргахад эрх зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангах, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалтын болон харьяа нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох хуулийн хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь нийслэлийн татварын газрын дарга, дэд дарга, албан хаагч болон бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2020-06-11 15:02:03
2020 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв