- Нүүр хуудас
- Танилцуулга
- Хуулийн этгээд
- Хувь хүн
- Хууль, эрх зүй
- Мэдээлэл
- Ил тод байдал
- Зөвлөгөө
- Шилдэг татвар төлөгч
- Санал хүсэлт
ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Хуулийн асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд удирдлага, арга зүгээр хангаж, нэг мөр мөрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: - Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд болон татвар төлөгчөөс гаргасан хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх явцад хууль, эрх зүйн зөвлөгөө, арга зүйгээр хангах; - Татварын хууль тогтоомжийг харгажилтийг хангах явцад гарч буй зөрчил маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох, давхардлыг арилгах зорилгоор холбогдох нэгжид санал хүргүүлэх; - Нийслэлийн татварын газрын даргын захиргааны шийдвэр, гэрээ, баримт бичгийн төсөл, ёс зүйн зөвлөл, даргын зөвлөлийн болон орон тооны бус зөвлөлийн эрх зүйн баримт бичгийн боловсруулах явцад хууль, эрх зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомжид нийцүүлэх, дүүргийн татварын хэлтсийн даргын тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэлд хяналт тавих; - Төрийн болон төрийн бус байгууллагатай харилцан мэдээлэл солилцох, холбогдох нэгжтэй хамтран ажиллах; - Хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, татварын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд татварын байгууллагыг төлөөлөх, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр татварын албыг төлөөлөн ажиллаж байгаа албан тушаалтныг нийслэлийн хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; - Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах; - Татварын өр хураах үйл ажиллагааны чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, эд хөрөнгийн үнэлгээ хийх, эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх; - Нийслэлийн хэмжээний эд хөрөнгө барьцаалах, битүүмжлэх, хураах, хадгалах, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; - Битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх(дуудлага худалдаа), мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах; - Нийслэлийн хэмжээний татварын акттай холбоотой гомдлыг хүлээн авах, бүртгэх, маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, шийдвэрлэлтийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх; - Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг хууль, хяналтын байгууллагад төлөөлөх, татварын харилцаанд оролцогчдод эрх зүйн туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, удирдлагын шийдвэр гаргахад эрх зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн хангах, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалтын болон харьяа нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ, - Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь нийслэлийн татварын газрын дарга, дэд дарга, албан хаагч болон дүүргийн татварын албаны албан хаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэд байна.
Мэдээ нийтлэгдсэн: 2022-03-14 14:35:15
|