ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Захиргааны асуудал нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах,төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, байгууллагын ил тод байдлыг ханган ажиллах, төсөв хөрөнгийг төлөвлөн, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг хууль, журмын дагуу явуулах, дүүргийн татварын хэлтсийг удирдлага арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

     Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

·         Төрийн албаны тухай  хуулийн хүрээнд байгууллага, нэгж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, тайлагнах ажлыг зохион байгуулах;

·         Тус татварын албаны даргын зөвлөлийн болон цаг үеийн шуурхай хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

·         Дээд шатны байгууллага, нутгийн  өөрөө удирдах байгууллага боон Засаг дарга, татварын ерөнхий газрын даргын гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

·         Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүртгэх, шийдвэрлэх, мэдээ судалгааны нэгтгэл гаргах, гүйцэтгэлд хяналт тавих;

·         Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  дотоод хяналт, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;

·         Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэх;

·         Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн ажлын уялдааг хангах, дүүргийн татварын хэлтсийн ажлын гүйцэтгэлийн тайлангийн үнэн зөв байдалд хяналт тавих арга зүйн удирдлагаар хангах;

·         Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын ажил үүргийн хуваарийг батлуулж, хэрэгжүүлэх, бусад эрх зүйн баримт бичгийн нэмэлт өөрчлөлт, шинэчлэн боловсруулсан төсөлд санал өгөх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журам, эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

·         Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

·         Татварын болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ажилтныг албан тушаалд томилох, сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх, цалингийн шатлал, төрийн  алба хаасан хугацааны нэмэгдэл, шагнал урамшуулал, буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

·         Ажиллагчдын хувийн хэргийг  бүрдүүлэх, холбогдох мэдээллийг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд оруулах, баяжуулах, мэдээ судалгааг цаг тухай бүр гаргах;

·         Төсвийн шууд захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсөв, бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, төсвийн хуваарийг Татварын ерөнхий газарт хүргүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих, тайлагнах.

·         Төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан гаргах, төрийн өмч болон үнэт цаасны бүртгэлд хяналт тавих, төрийн сангийн төлбөр тооцоог хийх;

·         Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

·         Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах, нууцлалыг хангах, засвар үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах;

·         Төрийн болон байгууллагын нууцын ажлыг эрхлэх;

·         Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах.


Мэдээ нийтлэгдсэн: 2022-03-14 15:49:02
2023 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв