Татварын хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэг

Дунд ангилалд хамаарах татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлд суурилсан татварын хяналт  шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, татвар төлөгчийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийн сан үүсгэх,  дүн шинжилгээ хийх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Эрсдэл бүхий татвар төлөгчийг татварын хяналт шалгалт болон ондуулалтын хяналтад хамруулах, холбогдох нэг, байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг хийх, татварын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, зөрчилийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах,
  • Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, ашиглахтай холбогдох ажлыг зохион байгуулахад оролцох,
  • Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүсэлтийн мөрөөр татварын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хариу өгөх,
  • Үнэ шилжилтийн ерөнхий зарчимыг хэрэгжүүлэх, үнэ шилжилтийн чиглэлээр татварын хяналт шалгалт хийх:
  • Маргаан таслах зөвлөл болон шүүх, хууль, хяналтын байгууллагад татварын актад гаргасан гомдол, нэхэмжлэлтэй холбогдох асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах, хуралдаанд оролцох, бусад татварын алба, байгууллагатай хамтран ажиллах
  • Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдэгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах,
  • Татвар төлөгчийн хүсэлтийн дагуу нэмэглсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах, Том татвар төлөгчийн асуудал хариуцсан нэгжид саналыг хүргүүлэх,
  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр татварын актыг түтгэлзүүлж буцаасан тохиолдолд хяналт шалгалтын ажлыг  хийж гүйцэтгэх,
  • Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялагийн нэгж болон холбогдох бусад нэгжүүдээс мэрэгжлийн туслалцаа дэмжлэг авах, хамтарсан шалгалтыг хийх,
  • Татвар төлөгчид татварын зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор татвар төлөгчийн ангилал (сегмент), үйл ажиллагааны чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг холбогдох чиг үүргийн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх,

            Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг татварын зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох, холбогдох судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, удирдлага, албан хаагчийг мэдээ, мэдээллээр хангах, бусад татварын болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ. 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь тус газар болон  нэгжийн удирдлага, татварын улсын /ахлах/ байцаагч, ажилтан, албан хаагч, Татварын ерөнхий газар, бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2020-06-11 15:03:15
2020 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв