ДУНД ТАТВАР ТӨЛӨГЧТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Дунд татвар төлөгчтэй харилцах асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг 

    Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дунд сегментийн татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, тайлан хүлээн авах, боловсруулалт хийх, сургалт сурталчилгаа явуулах, улс, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх, дунд сегментийн татвар төлөгчийн өр барагдуулах үндсэн үүрэг хүлээнэ.

    Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

                 Үүнд:

-         Тухайн  татварын албанд харьяалах татвар төлөгчийг бүртгэх, хувийн хэрэг хөтлөх, нэмэлт, өөрчлөлт оруулах, татвар төлөгчийн гэрчилгээг цахим хэлбэрээр олгох, татвар төлөгчийг шилжүүлэх, эрэн сурвалжлах, бүртгэлээс хасах;

-         Дунд сегментийн татвар төлөгчдөд цахим гарыг үсэг, нэвтрэх эрх, нууц үгийг олгох;

-         Татварын хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчийн ангилал(сегмент)-д тохирсон сургалт, удирдамж арга хэмжээг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх;

-         Гол үйлчлүүлэгчийн менежерийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх;

-         Татварыг тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх, залруулсан тайланг хүлээн авах, зөрчилтэй тайланг залруулаагүй тохиолдолд холбогдох нэгжид шилжүүлэх, тайлангийн ирц хангуулах;

-         Улс болон нийслэлийн төсвийн татварын орлогыг бүрдүүлэх, татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэх, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, дунд сегментийн татвар төлөгчийн өр барагдуулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

-       Татварын өр хураах үйл ажиллагааны чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох, эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх, дуудлага худалдаа зохион байгуулах арга хэмжээ авах;

-         Нийслэлийн төрийн санд байрших дунд сегментийн татвар төлөгчийн татварын орлогын дансны гүйлгээний бүртгэлд хяналт тавих, татварын төрөл хоорондын суутгал тооцооллыг бүртгэх;

-      Нийслэлийн төсвийн татварын орлогын гүйцэтгэлийг нийслэлийн төрийн сангийн нэгжтэй сар бүр тулган баталгаажуулах, дунд сегментийн татвар төлөгчийн  татварын орлогын бүртгэл, хяналтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр удирдлагыг хангах;

-         Буцаан олголтын үйл ажиллагаатай холбоотой дунд сегментийн татвар төлөгчийн гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх;

-         Дунд сегментийн татвар төлөгчтэй холбоотой хөндлөнгийн мэдээллийг холбогдох эх үүсвэрээс цуглуулах, ашиглах, судалгаа хийх үйл ажиллагааг зохион байгуулах;

-         Татварын буцаан олголтыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

-         Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;

    Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийн хүрээнд татварын хууль тогтоомжид заасан ажлыг хийж гүйцэтгэх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах, мэдээллээр удирдлага, албан хаагчийг хангах, татварын алба, төрийн байгууллагатай хамтран ажиллах, удирдлага болон удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа  явуулах, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.

    Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь тус газар болон нэгжийн удирдлага, татварын улсын байцаагч, ажилтан албан хаагч, Татварын ерөнхий газар, бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.


Мэдээ нийтлэгдсэн: 2022-03-14 13:12:45
2023 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв