- Нүүр хуудас
- Танилцуулга
- Хуулийн этгээд
- Хувь хүн
- Хууль, эрх зүй
- Мэдээлэл
- Ил тод байдал
- Зөвлөгөө
- Шилдэг татвар төлөгч
- Санал хүсэлт
ТӨСВИЙН ОРЛОГО, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Төсвийн орлого, удирдлагын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг Энэ нэгж нь нийслэл, дүүргийн татварын /газар/ хэлтсийн татвар төлөгчтэй харилцах/дунд, жижиг, бичил, хувь хүн/ нэгжийн үйл ажиллагаа болон улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд хяналт тавих, татвар төлөгчид үйлчлэх, тайлан хүлээн авах, боловсруулах, татварын ногдуулалт, орлогын хяналт, буцаан олголт, хөнгөлөлт чөлөөлөлт, татварын өр барагдуулах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Татварын ерөнхий хууль болон нийслэлийн хэмжээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ. Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: · Нийслэл, дүүргийн татварын /газар/ хэлтсийн татвар төлөгчийн бүртгэл, татварын тайлан хүлээн авах, тайлан боловсруулах, улс нийслэл орон нутгийн төсвийн татварын орлого бүрдүүлэх, татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; · Нийслэлийн хэмжээний татварын өр хураах үйл ажиллагааны чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжүүлэх, өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох,эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээг хуулийн асуудал хариуцсан нэгжтэй хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; · Нийслэл, дүүргийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, нэгтгэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн төрийн санд төлөвлөгөөний төсөл, тодотголын санал боловсруулах, батлагдсан төлөвлөгөө хуваарилах; · Нийслэлийн төсвийн орлогын зарлагын хүсэлтийн хүлээн авах, шийдвэрлэх, залруулгыг татварын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, нийслэл, дүүргийн хэмжээний төсвийн татварын орлогын дансны гүйлгээний бүртгэлд хяналт тавих, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үнэн зөв байдлыг хангах, залруулгыг санд бүртгэх, судалгаа, мэдээллийг нэгтгэн гаргах, удирдлагын мэдээллээр хангах; · Дүүргийн жижиг, бичил сегмент, хувь хүний татварын нэгжийн үйл ажиллагааны онцлогт тохирсон чиглэл өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; · Нийслэлийн төсвийн татварын орлогын гүйцэтгэлийг дүүргийн татварын хэлтсээс авч Нийслэлийн төрийн сантай сар бүр тулган баталгаажуулах, татварын орлогын хяналт, буцаан олголтын журмын хэрэгжилтэд хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангах; · Татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг хуулийн дагуу буцаан олгох данс хөтлөх, буцаан олгох, үлдэгдлийг баталгаажуулах, хянах; · Татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох, дүүргийн татварын албаны орлогын болон суутган тооцооллын бүртгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; · Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автотээврийн хэрэгслийн агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийн хураах ажлыг орон нутгийн төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; · Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хариуцлага тооцох, мэдээ нэгтгэл гаргах, хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах; · Татварын багц хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт, тодруулга, хүсэлтэд холбогдох нэгжтэй хамтран хариулт өгөх, хүсэлт, гомдлыг хүлээн авч хариуцсан нэгжээр шийдвэрлүүлэх; Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг нийслэлийн хэмжээнд шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах, Татварын ерөнхий газар, нийслэл, дүүргийн татварын /газар/ хэлтсийн удирдлага, албан хаагчдыг мэдээллээр хангах, татварын бусад газар, хэлтэс, төрийн байгууллагатай хамтран ажиллах, удирдлага болон удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах,сургалт, сурталчилгаа явуулах, хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн удирдлага, нэгжийн дарга, татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.
Мэдээ нийтлэгдсэн: 2022-03-14 13:12:45
|