ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Татварын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг  

     Энэ нэгж нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулах                 үндсэн үүрэг хүлээнэ.

    Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:

·         Эрсдэл бүхий татвар төлөгчийг татварын хяналт шалгалт болон ногдуулалтын хяналтад хамруулах, холбогдох нэгж байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг хийх, татварын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх сургалт явуулах, зөрчлийн                сан үүсгэх, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах;

·         Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, ашиглахтай холбогдох ажлыг зохион байгуулахад оролцох;

·         Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийн  талаар гаргасан гомдол мэдээлэл, хүсмэлтийн мөрөөр татварын хянал шалгалтын ажлыг зохион байгуулж, хариу өгөх;

·         Үнэ шилжилтийн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх, үнэ шилжилтийн чиглэлээр татварын хяналт шалгалт хийх;

·         Маргаан таслах зөвлөл болон шүүх, хууль, хяналтын байгууллагад татварын актад гаргасан гомдол, нэхэмжлэлтэй холбогдох сауудлаар тайлбар, нотлох баримт гаргах, хуралдаанд оролцох, дүүргийн татварын алба, байгуллагатай хамтран ажиллах;

·         Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах;

·         Татвар төлөгчийн хүсэлтийн  дагуу нэмэгдсэсн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баримтыг шалгаж, буцаан олгох саналыг Том татвар төлөгчийн газрын НӨАТ-ын баталгаажуулалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх;

·         Маргаан таслах зөдлөийн шийдвэрээр дүүргийн татварын хэлтсийн бичигдсэн татварын актыг түдгэлзүүлж буцаасан тохиолдолд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх;

·         Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн нэгж болон холбогдох бусад нэгжүүдээс мэргэжлийн туслалцаа дэмжлэг авах, хамтарсан шалгалтыг хийх;

·         Дунд сегментийн татвар төлөгчид татварын зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор татвар төлөгчийн ангилал(сегмент), үйл ажиллагаааны чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг холбогдох чиг үүргийн нэгжтэй                      хамтран хэрэгжүүлэх;

Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийн хүрээнд татварын зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох, холбогдох судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, удирдлага, алббан хаагчийг мэдээ мэдээллээр хангах, буёад татварын болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь тус газар болон нэгжийн удирдлага, татварын улсын байцаагч, ажилтан албан хаагч, Татварын ерөнхий газар, бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2021-04-01 15:32:28
2021 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв