ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР /2018 ОН/

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР

Нийслэл татварын газрын 91 албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг 2017 онд батлагдсан хүний нөөцийн шинэ системд оруулан Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1329 тоот албан бичгийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр хугацаанд нь бүрэн шивсэн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн  2004 оны 18, 34 дүгээр тогтоолуудаар батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэргийг хөтлөх журам”, “Ажлын байрны тодорхойлолт”-ын  дагуу  132 нийт албан хаагчдын хувийн хэргийг бүрэн гүйцэд  хөтлөж, хувийн хэргийн баяжилт бүрдүүлбэрийг  бүрэн хийсэн.

СУРГАЛТЫН ТАЛААР:

ТЕГ-ын сургалтын төвөөс зохион байгуулагдсан дараах сургалтуудад  36 албан хаагч хамрагдсан. Үүнд:

1.Хураагчийн чиглүүлэх сургалт-1 хураагч

2.Татварын албаны татварын улсын ахлах байцаагч нарт зориулсан хөгжүүлэх сургалт -6 ТУАБ

3.Мэргэшүүлэх сургалт-13 Хэлтсийн дарга, ТУАБ

4.Татварын албаны мэдээллийн аюулгүй байдлын журам танилцуулах сургалт-13 ТУАБ, ТУБ

5.Харилцааны ур чадварын сургалт-2 ТУАБ, ТУБ

6.Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалт-4 хураагч

 

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ТЭТГЭМЖИЙН ТАЛААР:

 Татварын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнүүлэн өгсөн нэгжийн даргын санал, НТГ-ын албан хаагчдын  сүүлийн  2 жилд шагнагдсан байдлын судалгаа  зэргийг үндэслэн  2018 онд төрийн дээд олон медилиар 3, салбарын болон Татварын ерөнхий газрын шагналаар 11,  нийт 14 албан хаагчийн шагналын баримт бичгийг боловсруулан бүрдүүлж, холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүлэд байна.

ЗГ-ын 2011 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”, ТЕГ-ын даргын 2016 оны А/48 дугаар тушаалаар батлагдсан “татварын улсын байцаагчийн ажил, үүргийн биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу татварын улсын байцаагчдын 1 улирлын 4 сарын ажлын үр дүнг тооцож, газрын даргын тушаалаар  89 албан хаагчдад олгосон байна.

 Сар шинийн баяраар тус газраас өндөр тэтгэвэрт гарсан 22 ахмадыг хүлээн авч,  үнэ бүхий зүйл эх үрсийн баяраар 142 ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд 2,8сая төгрөгийн бэлэг гардуулсан.

ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АЖЛЫН ТАЛААР:

  • ЗГ-н 2016.12.28-ны өдрийн №215 тоот “Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу 5 албан хаагчдад цалинтай чөлөөг, холбогдох өрхийн эмнэлгийн магадлагааг үндэслэн олгосон.
  • Нийслэлийн ЗДТГ-аас  зохион байгуулсан бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 120 албан хаагч Туул голын эрэг дагуух орчны хог, хаягдлыг түүж, хогийг ачуулсан. Мөн мод ачуулсан. Мөн мод тарих ажилд  1 удаа давхардсан тоогоор 85 албан хаагч оролцсон.
  • Нийслэлийн татварын газрын даргын 2018  оны 01 дугаар сарын 23 –ний өдрийн А/06 тоот албан тушаалаар “ Соёл, урлаг биеийн тамир спортын хамтлаг” –ийг байгуулсан. Тус хамтлаг нь төлөвлөгөө гаргаж, батлуулан,  хуваарийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулсан. Нийт давхардсан тоогоор 197 албан хаагч хамрагдсан.
  • Мөнгөн өвөл-2018 цасны баярын арга хэмжээнд  91 албан хааагч
  • НЗДТГ-аас зохион байгуулсан марафонд 30 албан хаагч багаар буюу ганцаарчлан  оролцож НЗД-ийн батламж гардан авсан
  • Нийслэлийн татварын газрын аварга шалгаруулах 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдаж авхаалж самбаагаа сорьсноос 5 хэлтсийн 70 орчим тамирчид оролцож, Захиргаа, Татвар  төлөгчтэй харилцах хэлтсийн баг түрүүлсэн.

ДҮҮРГҮҮДИЙН ЗАХИРГААНЫ ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДЛАГА АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАСАН БАЙДЛЫН ТАЛААР:

            1.Татварын Ерөнхий газрын даргын баталсан “Татварын хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийн удирдамж”-ийн дагуу Нийслэлийн татварын газар нь 9 дүүргийн татварын хэлтсийг удирдлага арга зүйгээр хангаж, хамтарч ажилласан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцүүлэгт 179 татварын улсын /ахлах/ байцаагч нар оролцож, 03 дугаар сарын 12, 13, 15-ны өдрүүдэд  НТГ, ЧД, СХД, БГД, ХУД, БЗД, СБД-үүдтэй харилцагч 465 татвар төлөгчдөд урилга хүргүүлэн татварын хуулийн хэлэлцүүлэгт оролцон асуулт асуун  58 санал хэлэлцэн, бичгээр өгсөн 165 саналыг нэгтгэн Сангийн яаманд хүргүүлсэн.

            2.Албан бичиг хөтлөлтийн Edoc, өргөдөл гомдлын нэгдсэн Smartcity програмын ашиглалтыг сайжруулахаар дүүргийн татварын хэлтсүүдээс өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцын тайланг улирал бүр, эргэн танилцуулах заалттай өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг тухай бүр авч, зөрчлийг бууруулах, хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллахыг албан бичгээр чиглэл хүргүүлсэн.

  • Мөн дээд газраас хүргүүлж буй чиглэл, заавар, зөвлөмжийн бүртгэл хөтлөн, тус газарт ирүүлж буй тайлан, мэдээ судалгааг Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл лавлагааны баримт бичгийн стандартыг баримтлах талаар чиглэлийг албан бичгээр хүргүүлэн биелэлтийг авч ажиллаж байна.
  • Дүүргийн татварын хэлтсүүдэд “үр дүнгийн гэрээ байгуулахад тусгах ажил үйлчилгээ” зөвлөмжийг хүргүүлсэн.
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, дүүргийн татварын хэлтсийг 14 хоног тутамд авч, үнэлэн удирдлагад тогтмол танилцуулан ажиллаж байна.

            3. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/231 тоот тушаал Дотоод аудитын дүнг баталгаажуулах, зөвлөмж хэрэгжүүлэх тухай ажлын 5 дугаар зүйл, Нийслэлийн татварын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үнэт цаас, тооцоот баримт, маягтыг захиалах, хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, бэлэн мөнгөний тасалбараар тооцоо хийх, тэдгээрт хяналт тавих ажлыг шалган зааварчлах ажлын хэсэг байгуулах тухай” А/36 тоот тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь төвийн 6 дүүрэгт ажиллаж,шалган, зөвөлж ажиллаа.

            4. НТГ-ын захиргааны хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Нийслэл, дүүргийн татварын албаны захиргааны чиглэлээр хийж, хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай дүүргийн татварын хэлтсүүдийн Захиргааны тасгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч, дотоод ажил тайлан төлөвлөгөөний биелэлт хариуцсан албан хаагчдыг тус газрын 2 давхарын хурлын танхимд цуглуулж, Сахилга хариуцлага сайжруулах тухай ТЕГ-ын 2018.10.19-ний өдрийн 03/3516 тоот, 2018.10.22-ны өдрийн 03/3549 тоот албан бичгүүдийг тус тус танилцуулан, захиргааны нэгжийн үйл ажиллагаатай холбоотой чиглэл, зөвлөмж болон цаг үеийн шинж чанартай удирдлага, дээд шатны байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, мэдээлэл хийж,удирдлага арга зүйгээр ханган “Сахилга хариуцлага сайжруулах ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан”-г 9 дүүргээс авч нэгтгэн ТЕГ-ын ТЗУГ-т хүргүүлсэн.

            5. Нийслэл, дүүргийн татварын албадын хэмжээнд Төрийн албаны тухай   /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх сорилын шалгалтыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий НТГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/68 тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь 9 дүүргийн татварын  албадын төрийн жинхэнэ  албан хаагчдыг  шалгалтад бүрэн хамруулж, шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд  зохион байгуулж, удирдлага арга зүйгээр ханган ажилласан.

            6. Нийслэл, дүүргийн татварын албадын хэмжээнд Төрийн албаны тухай   /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх сорилын шалгалтыг зохион байгуулан, шалгалтад 586 /ТЕГ-21, УТОХГ-71,нийт 678 / албан хаагчийг хамруулж, НТГ болон 9 дүүргийг татварын хэлтсийн төрийн жинхэнэ албан хаагчдын дүнг нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Сангийн яаманд хүргүүлсэн.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

2018 ОН


Мэдээ нийтлэгдсэн: 2019-01-02 04:39:34
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв