- Нүүр хуудас
- Танилцуулга
- Хуулийн этгээд
- Хувь хүн
- Хууль, эрх зүй
- Мэдээлэл
- Ил тод байдал
- Зөвлөгөө
- Шилдэг татвар төлөгч
- Санал хүсэлт
2017 ОНЫ БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛ ДАНСАНД ТАНЬ ОРООГҮЙ БОЛ МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛНА УУ.
![]() Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулаагүй тохиолдолд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу урамшууллыг цуцалж, санхүүжилтийг буцаах болно. Санхүүжилт буцсан тохиолдолд урамшуулал олгох боломжгүйг анхаарна уу” гэсэн санамжийг илгээж байна. Иргэн та 2017 онд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг аваагүй, эсвэл 2018 онд бүртгүүлсэн баримтын сугалааны хонжвор дансанд тань орж ирээгүй бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө харьяа татварын албанд очиж, мэдээллээ шинэчлүүлэх, е-баримтын системд нэвтэрч мэдээллээ баталгаажуулах эс бөгөөс 1800-1288 дугаарт залгаж, бүртгэлийн мэдээллээ залруулахыг сануулж байна. Буцаан олголтын урамшуулал, сугалааны хонжвор авах иргэд цахим төлбөрийн www.ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан болон 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дараах тохиргоог хийнэ үү. EBARIMT.MN - ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС - ТОХИРУУЛАХ гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Үүнд:
Жишээ загвар:
Мэдээ нийтлэгдсэн: 2018-12-10 04:00:11
|