ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ТЭТГЭМЖ 2018 ОН

Шагнал урамшуулал, тэтгэмжийн талаар:

 Татварын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнүүлэн өгсөн нэгжийн даргын санал, НТГ-ын албан хаагчдын  сүүлийн  2 жилд шагнагдсан байдлын судалгаа  зэргийг үндэслэн  2018 онд төрийн дээд олон медилиар 3, салбарын болон Татварын ерөнхий газрын шагналаар 11,  нийт 14 албан хаагчийн шагналын баримт бичгийг боловсруулан бүрдүүлж, холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүлэд байна.

ЗГ-ын 2011 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”, ТЕГ-ын даргын 2016 оны А/48 дугаар тушаалаар батлагдсан “Татварын улсын байцаагчийн ажил, үүргийн биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу татварын улсын байцаагчдын 1 улирлын 4 сарын ажлын үр дүнг тооцож, газрын даргын тушаалаар  89 албан хаагчдад олгосон байна.

 Сар шинийн баяраар тус газраас өндөр тэтгэвэрт гарсан 22 ахмадыг хүлээн авч,  үнэ бүхий зүйл эх үрсийн баяраар 142 ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд 2,8 сая төгрөгийн бэлэг гардуулсан.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

2018 ОН


Мэдээ нийтлэгдсэн: 2019-01-02 14:47:05
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв