A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 781

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 781

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 782

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 782

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 797

Захиргааны хэлтсийн чиг үүрэг

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 32

Захиргааны хэлтсийн чиг үүрэг

Захиргааны хэлтсийн чиг үүрэг нь байгууллагын  өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, байгууллагын ил тод байдлыг ханган ажиллах,төсөв хөрөнгийг төлөвлөн, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг хууль, журмын дагуу явуулах, харьяа нэгжийг арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Үүнд:

  • Төрийн албаны тухай хуулийн хүрээнд байгууллага, нэгж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, тайлагнах ажлыг зохион байгуулах;
  • Тус татварын албаны даргын зөвлөлийн болон цаг үеийн шуурхай хурлыг зохион байгуулах, хурлын шийдварийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
  • Дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг дарга, Татварын ерөнхий газрын даргын гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэх;
  • Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрх зүйн баримт бичгийг батлуулж, хэрэгжүүлэх;
  • Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;
  • Татварын болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ажилтныг албан тушаалд томилох, сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх, цалингийн шатлал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, шагнал урамшуулал, буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Ажиллагчдын хувийн хэргийг бүрдүүлэх, холбогдох мэдээллийг татварын удирдлагын нэгдсэн системд оруулах, баяжуулах, мэдээ судалгааг цаг тухай бүр гаргах;
  • Төсвийн шууд захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсөв, бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, төсвийн хуваарийг Татварын ерөнхий газарт хүргүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих тайлагнах;
  • Төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан гаргах, төрийн өмч болон үнэт цаасны бүртгэлд хяналт тавих, төрийн сангийн төлбөр тооцоог хийх;
  • Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
  • Татварын буцаан олголт, урамшууллыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;
  • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах, нууцлалыг хангах, засвар үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах;
  • Төрийн болон байгууллагын нууцын ажлыг эрхлэх;
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах;

 


Мэдээ нийтлэгдсэн: 2020-06-11 01:35:32
2020 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв