Шинээр авах
“Тоон гарын үсэг” нь цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн цахим гарын үсгийн төрөл юм.
 
Та шинээр тоон гарын үсэг авахын тулд:
 
E-TAX.MTA.MN  > ХҮСЭЛТ  > ТООН ГАРЫН ҮСЭГ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ  >ХҮСЭЛТ, ӨРГӨДӨЛ, ГЭРЭЭГ БӨГЛӨХ  > ИЛГЭЭХ
 
Цахим хуудас руу Татвар төлөгчийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтэрнэ.
 
Үүний дараа
 
  • хүсэлтийг 1 хувь хэвлэн захирлаар гарын үсэг зуруулж, өргөдлийг 1 хувь, гэрээг 2 хувь хэвлэн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан
  • компанийн гэрчилгээний хуулбарыг флашийн хамт
  • тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий хүн иргэний үнэмлэхний хуулбартайгаа авчирч, өөрийн биеэр ирж авна.

 

Анхаарах зүйл: Тоон гарын үсэг дээр дарж орох үйлдэл хийх хэрэггүй. Орох боломжгүй, унших мэдээлэл агуулаагүй тул дарснаар алдаа үүсэх магадлалтай.


Мэдээ нийтлэгдсэн: 2017-01-17 16:53:04
2018 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв