Танилцуулга
Нийслэлийн Татварын газар нь Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, НТГ-аас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, татварын хуулиудыг сурталчлах, татвар төлөгчдөд ил тод нээлттэй, хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, татвар хураалтын түвшинг дээшлүүлж, татварын өр барагдуулалтыг эрчимжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг үр нөлөөтэй болгох, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд үр ашигтай, оновчтой зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нийслэлийн татварын газар нь:
Захиргааны хэлтэс, 
Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, 
Татварын хяналт, шалгалтын хэлтэс,  
Эрсдэл, статистикийн хэлтэс
Татварын орлогын хэлтэс
Нийслэлийн төсвийн татварын орлогын тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
 

Мэдээ нийтлэгдсэн: 2017-01-02 08:50:39
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв