ТАТВАРЫН АЛБААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДЭЭС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ АНХ УДАА МЕССЕЖЭЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Татварын албаар үйлчлүүлсэн иргэдэд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” гэсэн мессежийг 99541288, 92031288 дугаараас илгээж, ажилтан, албан хаагчдын хандлага, харилцаа, үйлчилгээг дүгнэх юм байна. Мөн дээрх дугааруудад иргэд Татварын албаны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ мессежээр явуулж болох бөгөөд таны саналыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах аж.

Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв гэсэн дөрвөн байгууллага хамтран уг үйлчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Өмнө нь Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны операторууд үйлчлүүлсэн иргэдээсээ мессежээр санал авдаг байсан бол төрийн байгууллагуудаас анх удаа Говьсүмбэр аймгийн төрийн үйлчилгээний Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд уг үйлчилгээг үйл ажиллагаандаа ийнхүү нэвтрүүлээд байна. 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-01-10 06:25:09
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв