Б.УРАНТОГОС: ОЮУТНУУД 2018 ОНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН И-БАРИМТАА 2-Р САРЫН 15-ААС ӨМНӨ АВААРАЙ

Сайн уу. Шинэ он гараад удаагүй байна. Оюутны холбоо сүүлийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлэе.

Монголын оюутны холбоо, Нийслэлийн татварын газартай хамтран 2018 оны 12 сард Татварын тухай хууль болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сайн дураар даган мөрдөхөд дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2018 онд оюутан залуучуудыгаа их дээд сургуульд төлсөн СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН И-БАРИМТАА АВЧ ХЭВШЬЕ гэсэн уриалгыг гаргасан. Уриалгын гол зорилго нь далд эдийн засгийг бууруулах, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах. Оюутнууд маань үйлчилгээ авч буй аж ахуйн нэгжүүдээсээ сугалааны дугаартай төлбөрийн и-баримтаа авдаг байцгаая. Харамсалтай нь 2018 оны 9 сард оюутнууд маань сургалтын төлбөрөө төлчихөөд и-баримтаа авсан бол сар бүрийн сугалаанд оролцох боломжтой байсан. Оюутнуудын мэдлэг хомс байсны улмаас баримтаа аваагүй. Иймээс Нийслэлийн татварын газраас манай оюутны холбоотой хамтран ажиллахаар болсон юм.

Тус санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу.

Санамж бичгийн хүрээнд 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө Нийслэлийн татварын газартай хамтран батлахаар болж байна. 2018 оны 12 сард санамж бичгээ байгуулсан ч цаг хугацаа давчуу байсан учраас сургалтын төлбөрийн буцаан олголтоо авья гэсэн уриалга гаргасан ч энэ ажил эрчимжээгүй. 2019 онд зорьж байгаа ажил гэвэл оюутан хүн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курсэд сурахдаа, мөн ямар л үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байна тэр бүртээ сугалааны дугаартай төлбөрийн и-баримтаа авдаг байцгаая гэдэг уриалгыг нийгэмдээ хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Одоогоор оюутан залуучуудын маань амралт эхэлсэн байгаа. Цагаан сарын дараа 2 сарын 11-ээс эхлээд хичээл, сургуулиуд ороод хичээл нь жигдрээд ирнэ. Энэ үеэс эхлээд бид 3 том ажлыг хийхээр Нийслэлийн татварын газартай тохиролцоод байгаа. Үүнд:

1. Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их дээд сургуулиудын жагсаалтыг харж байгаад тухайн сургуулийн оюутнуудад Нийслэлийн татварын газартай хамтран сургалт зохион байгуулах;

2. “Манлайлал оролцоо хөгжил” нэртэй 1000 оюутанд нийгэмд хамгийн амжилттай 5 салбарын хүмүүсийг сонгон, хэрхэн хичээллэвэл оюутан амжилтанд хүрэх вэ талаар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулагддаг. Тухайн сургалтан дээр татварын тухай мэдлэг мэдээллийг оруулж ирэх, зөвхөн 1000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк, сошиал дээр мэдээллийг тогтмол хүргэж ажиллах;

3. Монгол Улсын хэмжээнд нийт 96 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тухайн их, дээд сургуулийн оюутны холбоо, зөвлөлийн гишүүдийг хамруулсан ТАТВАР ТӨЛСНӨӨР БИДНИЙ ИРЭЭДҮЙД ИРЭХ БОЛОМЖ хэлэлцүүлэг зохион байгуулах;

Оюутнууд маань татварын и-баримтаа авах тал дээр хэр идэвхитэй байна вэ?

Одоо 2 дугаар семистер эхлэх гэж байна, сургалтын төлбөрүүд төлөгдөж эхэлнэ. Та төлбөрөө төлсөн л бол и-баримтаа заавал аваарай гэж гэсэн уриалгыг тарааж байна. И-баримтаа авснаар хамгийн түрүүнд танд сар бүрийн сугалаанд оролцох боломж нээгдэх юм. Мөн дээр нь оюутнууд бид бүгд л сургалтын төлбөрөө аав, ээжээсээ авч байгаа жилийн эцэст аав ээжүүд маань сургалтын төлбөрийнхөө 10 хувийг буцааж авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Оюутан залуучууддаа уриалж хэлэхэд гэртээ харихаасаа өмнө сургалтын төлбөр төлсөн и-баримтаа заавал аваад хариарай, өмнөх жилийн төлбөрийг ч нөхөн аваарай гэж хэлмээр байна. Одоо 2 дугаар семестерт төлөх төлбөрийн и-баримтаа шууд санхүүгийн албанаасаа заавал нэхэж аваарай сануулъя.

И-баримт олголт дээр их дээд сургуулийн сургалтын алба, санхүү хэрхэн хандаж байгаа вэ? оюутан, их дээд сургуулийн хооронд гарах зөрчил ямар байна вэ?

И-баримттай холбоотой ямар нэгэн асуудал их, дээд сургууль дээр үүсэж байгаа бол оюутны холбоонд санал хүсэлтээ хэлээрэй. Ингэснээр бид холбогдох байгууллагуудад хандан асуудлыг шийдвэрлүүлж болно. Дараагийн нэг асуудал нь ирэх хичээлийн жилд 9 сарын 1-нээс эхлээд сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөр, жолооны курс гээд бүх л оюутанд үйлчилж байгаа байгууллагаас төлбөрийн и-баримтаа авч хэвших юм.

Үүсч буй хүндрэлийн талаар тухайн их, дээд сургууль дээр үүссэн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэхийг чухалчилж байна. Манай оюутнууд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Тухайн сарын и-баримт нь татварын 2 хувийн буцаан олголт олгохгүй байна гэсэн асуудал үүсэж байгаа. Боловсролын байгууллага учраас татварын 2 хувийг буцаан олгох боломжгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Харин тухайн сарын сугалааны тохиролд оролцох болон жилийн эцэст үнийн дүнгийнхээ 10 хувийг татварын хөнгөлөлтөд хамрагдсанаар буцаан авах боломжтой шүү.

И-баримтаа өгөхгүй байгаа их, дээд сургуульд ямар арга хэмжээ авах вэ?

Нийслэлийн татварын газар бүх их дээд сургуулиудад албан бичигээ явуулсан байгаа. Мөн Оюутны холбооноос салбар зөвлөлийн гишүүд рүүгээ мэдэгдэх албан бичиг явуулсан байгаа. Мөн Татварын ерөнхий газар, харьяа татварын албад их, дээд сургуулийн санхүүгийн албаныханд сургалт явуулсан байгаа. Нөлөөллийн ажлууд явагдаж байна. Одоо оюутан залуучууддаа энэхүү мэдээллийг сошиал фэйсбүүкээр мэдээлэл хүргэх түгээх хэрэгтэй байна.

Холбогдох утас 70111143 гэсэн Оюутны холбооны утсаар холбогдох, мөн мэдээллээ Оюутны холбооны фэйсбүүк хаяг рүү мэдээллээ  илгээж өргөдөл, гомдлоо өгч болно. Мөн Оюутны холбооны байран дээр ирж уулзаж болно. Эцэст нь хэлэхэд и-баримтаа идэвхитэй аваарай. Төлбөрийн И-баримтаа авч хэвшицгээе! гэж уриалмаар байна.

 

Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.


Мэдээ нийтлэгдсэн: 2019-01-28 06:13:26
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв