“МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО-ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЛЕКЦИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн татварын газар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн 560 оюутанд “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдэвт лекцийг амжилттай зохион байгууллаа.

Тус лекцэнд:

  • Цагийн менежмент ба манлайлал-Лектор Г.Мөнгөн
  • Оюутны идэвхи ба оролцоо-Монголын оюутны холбооны баянзүрх дүүрэг хариуцсан менежер, сити их сургуулийн оюутан У.Баярцэнгэл
  • Дэлхийн зах зээл ба Монголын дээд боловсрол-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр
  • Хувь хүний зорилго-"Арви" анхдагч үнийн дэлгүүрийн концепцийг үүсгэн байгуулагч Б.Ойдов
  • НӨАТ-ын тухай хууль /И-баримт/-Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Х.Уранчимэг
  • Миний амжилт-Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа
  • Эерэг сэтгэлийн хүч-Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн ГХНОН хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар
  • Нэг хором хөдөлгөөний танилцуулга-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор зэрэг салбар бүрийн төлөөлөл бүхий залуус хүрэлцэн ирж илтгэл танилцууллаа.

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-03-12 03:40:39
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв