ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ (TAIS)-ИЙН НЭВТРҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ТАТВАРЫН АЛБАНААС НЭХЭМЖЛЭЛД СУУРИЛСАН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТАЛААРХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийн талаарх сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10:00, 14:00 цагаас зохион байгуулж, нийт 450 татвар төлөгчид хамрагдлаа.

Татвар төлөгчдийн хүсэлтээр 2019.03.13-ны 10:00 цагаас дахин сургалт зохион байгуулагдах тул өргөнөөр хамрагдана уу.

Хаана: Татварын ерөнхий газрын 8 давхарт
Холбоо барих утас: 70112092


Мэдээ нийтлэгдсэн: 2019-03-12 09:25:43
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв