ЦАХИМ ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН СИСТЕМД НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ЗААВАР .
Хэрэв та Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол доорх заавартай танилцаарай.
 
Утасны дугаараар - Бүртгэлтэй утасны дугаараасаа 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, мессежээр нэвтрэх нэр, нууц үгээ авна.
 
И-мэйл хаягаар - Та https://ebarimt.mn/  цахим хуудсанд хандаж ‘’ХУВЬ ХҮН’’  нэвтрэх хэсгийн доор байрлах хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан бүртгэлээ сэргээнэ.
 
Өөрийн биеээр хандах
 
– Бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараар нэвтрэх нэр эсвэл нууц үгийг сэргээх боломжгүй бол 
 
 - Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд  болон  Нийслэлийн татварын газар,  Дүнжингарав, Драгон, Мишээл төвд  байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 
 
-  Хөдөө орон нутагт бол харьяа татварын албанд тус тус өөрийн бичиг баримттайгаа хандана.

Мэдээ нийтлэгдсэн: 2019-04-01 04:40:56
2019 он. © Нийслэлийн Татварын газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв